Хагас сайнд үдээс хойш техникийн захын ойролцоох авто-засварын газар 2 цагийн турш шороонд булуулан байж 2 таван булаа солиуллаа. Аль намраас хойш тачигнаад явж байгаа юм. Гүрийлгэсээр өвлийг бараад засварт очсон чинь гурван бултайгаа үлдсэн чинь зол, ямар ч тос алга гэсэн. Үнэндээ 2 талын гармошка резин нь урагдаад, тос нь үгүй болсон л байна.
Эхэлж мэдээж таван булыг машинаас салгана.Улмаар 5 булыг бусад эд ангиас салгах зорилгоор алхаар цохиод болохгүй бол шарикуудыг нь бутартал нүдээд (хол зогс, тос үсэрнэ), дараа нь гол хэсгийг нь цахилгаан хөрөөгөөр тасдаж орхино.Шинэ таван булыг хийгээд эргүүлэн машинд нь угсарна.Бас нэг муу мэдээ: зүүн талын 2 амортизатор тос хаяад эхэлчихсэн, удаан насгүй болж гэнэ дэ.

No comments:
Post a Comment