Зайсангийн аманд Будда паркийн эсрэг талд солонгосуудын тохижуулсан (Ли Тэ Жүн эмчийн гэх тодотголтой) цэцэрлэгт хүрээлэн байдаг. Тус эмчийн талаар Йонсей эмнэлэгтэй холбоотой гэхээс өөр зүйл мэдэхгүй. Харин цэцэрлэгт хүрээлэн нь зун цагт цэцэг ногоо их, жижиг гэлтгүй зугаалахад таатай. Энэ удаад тус цэцэрлэгт олж уншсан зүйлсийг танилцуулах болно.
1. Мэдээж, цэцэрлэгийн үүдэнд гарчиг болсон самбар бий.2. Үүдээр нь оронгуут анхааруулга таарна.3. Дээрх анхааруулгын сүүлчийн заалтыг ихээр зөрчсөнийг олж харлаа. Мод, чулуугаар хийгдсэн зүйл багагүйгаас дурсгалаа үлдээх дуртай нөхдийн гарт модон хийцүүд илүү ихээр өртөж дэ. Нийт сийлбэр, бичилтийн 90 орчим хувийг хайр дурлалын сэдэвтэй нь эзлэх юм.4. Олж уншсан хамгийн гоё зүйл энэ.Хэрэв уншигдахгүй байгаа бол дээрх 4 мөртийг дор сийрүүлье:
Би чамд хайртай
Бишрэн харах дуртай
Бодлоосоо чамайг гаргадаггүй
Боорцог идэхээрээ мартдаг.
5. Зөвхөн монгол хэл дээр л мэдээлэл олж уншина гэвэл эндүүрэл. Герман хэлээр "Ich kann nicht lieben" гэсэн байх юм. Би андуураагүй бол "Би хайрлаж чадахгүй" гэж орчуулагдах байх.Үргэлжлэл бий.

He he, ochood zugaalsan yum shig l bolloo. Yamar ineedtei 4 murt ve!
ReplyDelete