28 March 2009

Харанхуйд суухгүй ээ!

Дэлхийн цаг ч гэнэ үү. Орон нутгийн цагаар 8:30-с бүх хүн гэрэл цахилгаанаа 1 цагийн турш унтраана ч гэнэ үү.
Би ийм балай зүйлийг хэзээ ч дэмжихгүй, харин ч эсрэгээр бүх өрөөнийхөө (00 болон ванны өрөөг оролцуулан) гэрлийг асаана. Эрчим хүч гэдэг өөрийн өртөг үнэтэй бүтээгдэхүүн, бид худалдаж авдаг. Худалдаж авсан махаа 1 өдрийн турш битгий ид гэвэл "хуцаа" л гэж хариулна биз дэ, яг түүнтэй адил. Нөгөө талаас, энэ тухай манай оронд бага сурталчилж зарласан. Бусад том улс оронд энэхүү акцийг суталчилсан плакат, цаас нь тоймоо алдсан бөгөөд экологид 1 цаг унтраасан гэрлийн ашгаас илүү хохирол учруулсан гэж бодож байна. Эцэст нь, би харанхуйгаас айдаг хүн, хүчээр л тог таслахгүй бол би харанхуйд суухгүй. Миний бодлоор, эрчим хүч хамгийн их идэж буй мангасууд бол үйлдвэрүүд ба эдгээр нь 1 цаг үйл ажиллагаагаа зогсооно гэдэг шиг худлаа зүйл байхгүй. Тиймээс тэнэг л бол харанхуйд суу да.

P.S:
Энэхүү мэдээллийг албаар 20:30-д нийтэлсэн болно.

1 comment:

  1. харанхуй гэхээр хэн бодогдоод байна? уг нь хэрэгтэй л юм даа нэгэнт юм үзсэн айдаг бол яахав дээ. :)

    ReplyDelete