Автомашины улсын тооллого, үзлэг эхэлсэнтэй уралдаад даатгалын компаниудын сурталчилгаа эрс идэвхижиж байна. Даатгалын компаниуд сурталчилгаа л явуулахаас биш хэдэн жолоочийг даатгалд хамруулснаас нөхөн төлбөр болгож тэдэд нь тэдэн төгрөг олгосон г.м. мэдээллийг ер түгээхгүй байгаа нь дутагдалтай. Хэрэв би сэтгүүлч байсан бол хүснэгт шиг зүйл хийж орхино. Доош бүх даатгалын компаниудыг жагсаагаад, багануудад нь даатгагдсан автомашины болон жолоочийн тоо, хөрөнгө, олгосон нөхөн төлбөр г.м. Ийм зүйлийг иргэд хараад хэн нь хэн бэ гэдгийг төвөггүй мэдэж авна. Түүнээс биш үзлэг болж буй газар очихлоор баахан бүсгүйчүүд өмнөөс минь баримт бичиж өгөх гэж дайрах нь утгагүй, би одоохондоо өөрөө баримтаа бичээд татвараа тушаачих чадалтайгаа. Сүүлдээ цагаандаа гараад гэрлэн дохио дээр зогсож буй жолооч нарын урдуур плакат барьсан залуучууд явдаг болж (зурагнаас сайн хайвал харагдна).
Энэ жил чухам аль даатгалын компанитай нөхөрлөдөг юм байгаа юм, бүү мэд. Ноднин лав Монгол даатгал, тэрний урд жил юу ч билээ, ондоо газар л байсан. Машин тэрэгтэй улс та нар ямар сонголт хийх гэж байна? Даатгалаас нөхөн төлбөр авч үзсэн хүн байна уу?

No comments:
Post a Comment