22 March 2009

Кинообзор

1. Самый лучший фильм - 2
Эхний анги нь ёстой нүдний булай болсон. Энэ удаад кино гэж хэлж болохуйц зүйл хийж. 1 удаа үзхэд болно, инээд хүргэсэн үйл явдал цөөнгүй гарна.

2. The Painted Veil
Баян айлын эрх охиныг эрдэмтэн залуу авч суугаад Хятадруу дагуулаад явна. Хятадад цаг ороо бусгаа, холера өвчин гаарч байлаа. Ядхад хажуугаар нь эхнэр нь зүгээр байхгүй араар нь тавиад салахгүй. Эцсийн дүнд бүсгүй нөхрөө хайрлаж эхлэх боловч нэгэнт хожимджээ. Залуу холера тусаад өөд болно. Үзээд харамссангүй.

3. Пыль
Ойлгоход бэрх кино байна. Нэг дебил
психологийн туршилтанд орчихоод, улмаар тэр туршилтандаа донтож, дахиж орох гээд үхэр шиг зүтгэчихнэ. Төгсгөлд нь гардаг клипнээс бусад нь таалагдсангүй.

No comments:

Post a Comment