Би өөрөө хувийн зохион байгуулалт сул хүн. Гэхдээ зарим нэг зүйлийг олон жилийн турш нэгэн хэвийн дагуу хийсээр байгаад өөрийн эрхгүй цэгцтэй юм шиг үр дүнд хүрсэн. Тухайлбал:
1. Халаасан дахь эд зүйлс. Баруун урд халаасанд - утас, зүүн урд - гэр, ажил, машины түлхүүр, баруун хойд - мөнгөний (ихэнхдээ мөнгөгүй байдаг) түрүүвч.
2. Файлууд. Он оноор нь, чиглэл чиглэлээр нь каталоги болгосон байдаг. Хайлт ашиглахгүйгээр хэрэгцээтэй файлыг олох тохиолдол их.
3. Цүнх. Ямар цүнхнээс үл хамаарч эд зүйл болгон өөрийн гэсэн булан тохой, байрлалтай болдог.
4. Гар утас, э-шуудангийн контактууд. Маш ойлгомжтойгоор зохион байгуулагдсан байгаа.
Ямар ч замбараагүй, нээж үзэхээс сүүлийн үед айдаг 2 газар бий болоод байна.
1. Ажлын ширээний шүүгээ. Тааралдсан зүйлээ чихсээр байгаад дотроос нь нохой гарч харайхад бэлэн болох гээд байна.
2. Гэрийн шкафны миний эзэмшилийн нүд. Уг нь маш цэгцтэй байсныг багачууд уудлаад, буцааж хаа хамаагүй чихэсээр байгаад хаана нь ч юу нь ч байгаа юм бүү мэд болсон.

Би ч эмх замбараагүй хүн дээ Сүүлийн үед харин гайгүй л байх шиг байна
ReplyDeleteХааяа эмх цэгцгүй замбараагүй байх сайхан санагддаг, бүх зүйл эмх цэгцтэй байхаар нэг л утгагүй ч юм шиг... уйтгартай санагдах үе бас байх юм аа :)
ReplyDelete