11 March 2009

Хуулбар өгнө

Анх 3 дугаар ангид байхад 286 компьютертэй болж билээ. 20 жилийн турш олон ч техник сольж, эвдэж сэлбэсээр ирлээ. Файлууд ч гэсэн эзэнтэйгээ хамт хөгширч, өөрчлөгдсөөр ирсэн.
Яг юу хэлэх гээд нуршаад байгаа юм бэ гэвэл: сүүлийн 10-аад жилийн турш цуглуулсан дуу, ном сэтгүүл, программ хангамж зэргийг устгах гэхээр харамсалтай бөгөөд ганцхан хувь байгаа нь түгшүүр төрүүлээд байгаа юм. Нэг HDD маань сүүлийн үед нэг л биш ажиллаад, дугараад байгааг ч хэлэх үү. Иймд сонирхсон хүнд байгаа бүх зүйлийг хуулж өгөхөд бэлэн.
Нөхцөл: устгахгүй, эргүүлж хуулж өгөхгүй голорч новширохгүй, зарж ч юм уу ашиг сонжоо гаргахгүй.
Ингээд өөрт буй зүйлийг танилцуулвал:
1. MP3 - гадаад 88.9GB (17,750 файл), монгол 4.3GB (1,135), орос 62.9GB (12,888), бусад 3GB (916).
Бүх дуунуудыг артист, цомог гэсэн каталоги хэлбэрт оруулсан байгаа.
2. Comedy club - бараг бүх дугаар. 88.8GB (531).
3. Программын инсталлууд - 45.3GB (21,397). Бас каталоги хэлбэрт оруулсан.
4. Ном сэтгүүл - 102GB (101,302). Чиглэлээр нь каталоги болгосон.
5. Витя Цой, Кино хамтлагийн тухай - 12GB (245)
Санал gzg_79@yahoo.com хаягаар авч байна.

2 comments:

  1. ene deer nemeed movie geed oruulchihmaar yum bna da nadad 97Gb kino bna bas ustgah geed l bna (buh kino english hel deer)

    ReplyDelete
  2. Надад кино байхгүй. Үзээд л шууд устгадаг.

    ReplyDelete