30 March 2009

Кинообзор

Амралтын өдрүүдэд өсвөр насны америк хүүхдүүдийн тухай 2 кино үзлээ. Аль аль кино нь тодорхой хэмжээгээр таалагдсан, нэгийн зэрэг үзээд харамсахгүй гэж дүгнэв.

1. The Chumscrabber

Үйл явдал жижигхэн хотод өрнөнө. Бараг бүх хүмүүс нь хоорондоо их бага хэмжээгээр холбоотой. Амьдрал нь янзын сайхан боловч... Гол баатрын
(хар тамхиар сургуулийг хангадаг үүрэгтэй) найз нь амиа хорлоно. Түүний жоорны хар тамхийг авах санаатай 3 нөхөр гол баатрын дүүг хулгайлсан боловч хүүхэд андуурсан байдаг. Эцэстээ илүү гэрчийг устгахаар шийдэх боловч барьцааны жаал хүү амар бууж өгөхгүй, тонгорго муугуй зэвсэг гэдгийг мэдрүүлнэ дэ. Одоо цагт томчуудын, хүүхдүүдийн хоорондын болон гэр бүл доторхи харьцаа ямар болсныг сайн дүрсэлсэн кино байна.

2. Drillbit Taylor

12-той хэдэн жаал дунд сургулиасаа ахлахад орно. Тэнд 17-18-тай 2 хүнд гар 3 жаалхүүгийн үйл тамыг үзнэ. Аргаа барсан хүүхдүүд хоорондоо зөвлөлдөөд бие хамгаалагч хөлслөх боловч тэр нь орон гэргүй, худалч, хулхи гар таарна. За тэгээд холион бантанг хутгаж өгнө дө. Гэр орныг нь тононо, багш хүүхнийг нь эргүүлнэ. Эцэст нь хүн чанар нь чангаагаад, тийм ч адгийн шаар биш гэдгээ батална. Тус инээдмийн киноны бүдүүн жаалхүүгийн дүр их таалагдлаа.

2 comments:

  1. naad 2 kino ustgav aa, tegj bgaad avna shuu

    ReplyDelete
  2. Уучлаарай. Үзсэн л бол устгаж байгаа. Сул зайн хомсдол нүүрлээд байна.

    ReplyDelete