Олон салбар нэгжтэй байгууллагууд цөөнгүй. Тухайлбал зэвсэгт хүчин. Анги салбаруудыг тоон дугаараар нэрлэх нь энэ тохиолдолд зөв. Харин үйлчилгээний байгууллагуудыг тоогоор дугаарласнаас өөрийн гэсэн оноосон нэр өгөх нь хүнд цээжлэгдэхэд илүү амар. BSB, Худалдаа хөгжлийн банк зэрэг олон байгууллагууд зөв чиглэлээр яваа юм шиг санагддаг. Жишээ нь: Худалдаа хөгжлийн банк, Занабазар салбар; Худалдаа хөгжлийн банк, Өргөө салбар гэх юм уу BSB MegaStore; BSB Элба дэлгүүр г.м. Номингийн ч гэсэн салбар болгон өөрийн оноосон нэртэй. Яахав, байгууллага дотроо тоо, дугаараар кодчилох нь байх хэрэг. Тоогоор дугаарласан тохиолдолд тухайн салбарыг хаана байрлахыг мэдхэд мэдээж хүндрэл тулгарна. Жишээ нь: энэ Петровисын ШТС хаана байдаг вэ?ШТС-д "Дизель" гэдэг үгийг Ромбо гаригийн хэлээр бичсэнийг илрүүллээ. Мөн төгрөгийн тэмдгийг (₮) мөнгөн дүнгийн ард тавих хэрэгтэй. Долларын тэмдэг ($) байсан бол мэдээж урд нь тавигдна. Андуураад байна, андуураад байна.
02 March 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment