03 March 2009

Машин гутаасан зүйлс

Дараах маягаар зүсээ гутаалгасан машинууд өрөвдөлтэй. Үүнд:
- 2 метр гаруй антена зоолгосон.

- Тэнэг, утга байхгүй наалт наасан. Жишээ нь зарим эрэмдэг сэтгэгдэг нөхдүүд дунд хуруугаа гозойлгосон наалт наасан байдаг.
- Салонд буй үнэртүүлэгч нь хэтэрхий том, хянах самбар дээр баас лугаа сүндэрлэсэн.
- Арын тавцан дээрээ хайрцагтай салфетка байрлуулсан (буэ).
- Зөөлөн тоглоомонд бариулсан болон руль дээрээ үстэй бүрээс хийлгэсэн.
- Хадаг яндар, соёмбо г.м. зүйл хэт их зүүлгэсэн, наалгасан.
- Шинэ жилээр хөөсөөр болон саагаар гадаргуугаа бүрхүүлсэн (онцгой ихээр үзэн ядаж байна).
- Үнсний саванд нь тамхины ишнүүд цэцэглэсэн, тамхины үнэр арилхаа байсан.
- Гар хийцийн үсэг, дугаарууд тогтоолгосон.
Жагсаалтыг үргэлжлүүлчихээр санал байна уу?

4 comments:

  1. Арын тавцан дээрээ хайрцагтай салфетка байрлуулсан
    Зөөлөн тоглоомонд бариулсан болон руль дээрээ үстэй бүрээс хийлгэсэн geh met chin emegtei hunii mashind bas tohirohgui yu?

    ReplyDelete
  2. Тохирохгүй. Урод зүйлд хүйс ер хамаарахгүй.

    ReplyDelete
  3. Joloodoj yavaa hun ni teneg bol bur gutaana!

    ReplyDelete
  4. Наадах чинь тусдаа сэдэв :)

    ReplyDelete