03 February 2009

Хүчний харьцаа

Бага насандаа Дэлхийн II дайнаар сэдэвлэсэн орос кино үзэхлээр хэдхэн ах олон тооны фашистуудыг танктай, онгоцтой юутай ийтэй нь дийлээд байдаг байсан. Арай том болоод ном сонин уншаад ирэхийн цагт нөхцөл байдал ондоо байсныг мэдэж эхэлсэн.
М. Мельтюхов-ын "Упущенный шанс Сталина. Советский Союз и борьба за Европу: 1939-1941" номонд дараах тоо дурдагдсан байна.

1941 оны 6 дугаар сарын 22-ны байдлаар хүчний харьцаа ийм байж:


Красная армия Противник Соотношение
Дивизии 190 166 1,1 : 1
Личный состав 3,289,851 4,306,800 1 : 1,3
Орудия и миномёты 59,787 42,601 1,4 : 1
Танки и штурмовые орудия 15,687 4,171 3,8 : 1
Самолёты 10,743 4,846 2,2 : 1

Улаан арми техникийн ийм давуу байдалтай байж эхний хэдэн сард бүрэн эдлүүлсэн нь удирдлагых нь онцгой ур ухааныг илтгэж буй болов уу. Ер нь хүний тоо, ард түмний хүчээр л ялсан дайн шүү дэ. Бидний бага ч болов оролцоо байсныг дурдах нь зөв байх.

6 comments:

  1. Gehdee ter ongots, tank zereg zevseglel ni germany-nii zevseglelees nileen hotsrogdson bsan gej sonsson u baina, unen u ho

    ReplyDelete
  2. Ихэнх танк нь найгүй хоцрогдсон байсан нь үнэн. Онгоцнууд ч гэсэн сайнгүй л байсан. Гэвч 4 танк 1-тэй, 2 онгоц 1-тэй халз тулалдвал бас шанс байгаа л байх.

    ReplyDelete
  3. tegvel oilgomjtoi shd, chi suuliin ued garsan software-g huuchnii Pentuim II, III, IV suulgaad ajluulah geed uz l dee ho

    ReplyDelete
  4. Наадах чинь шал ондоо зүйл. Тэгвэл яагаад сербүүд үл үзэгдэгч онгоц F-117-г 60-аад оны пуужингаар сөнөөж чадсан юм? Эсвэл одоо дэлхий даяар хэрэглэж буй AK-47. 47 оны загвар шүү дэ. Зэвсгийг зөв ашиглаж чадвал боломжгүй зүйл байхгүй.

    ReplyDelete
  5. Chi bolomjtoi bol tuhain ue-iin russian tank bolon germany tanknii zurag bval taviach ho

    ReplyDelete
  6. Түмэн янзын загварын 80-аад танкаас би алиныг нь сонгох юм бэ? Хэрэгтэй бол өөрөө нэт-с хай :)

    ReplyDelete