Найз тэргээ дулаан гаражид хийхэд нь хамт байлцав. Тэнд би урд өмнө нь хаана ч хараагүй сантехникийн шийдлийг олж харлаа. Гаражийн эгц дээрээс бохирын хоолой ороод ирж. Уг байшингийн төлөвлөлтөд энэ хоолой байгаагүй болов уу. Сүүлд 1-р давхрын шалыг шууд цөмөлсөн нь илт.Тоолуур ч юм уу даралт хэмжигч ч юм уу нэг зүйл, задвижка г.м. төхөөрөмжүүд бас байх шиг байна шүү.За яахав, аргагүй нөхцөл байдал тулгараад монголчилоо л биз. Доошоо бохир цэвэр нь мэдэгдэхгүй шингэн дусаад байгаа нь харин тоогүй.Хуучин соц. лагерийн ямар ч улсын иргэд техник технологийн горим зөрчихийг юмын чинээ боддоггүй. Маш нарийн тоног төхөөрөмжийг өвдөг дээрээ алчуур тавьж байгаад отверткаар задлаад засах гэж оролдоцгооно.
Энд нэг түүх ярьж өгье: Цаас огтлогч машин үйлдвэрлэдэг барууны компанийн төлөөлөгч өөрийн тоног төхөөрөмжийг ашигладаг нэгэн хуучин соц. лагерийн улсын хэвлэлийн үйлдвэр дээр очиж гэнэ. Огтлоо дээр ажилладаг ажилчидаас бүтэн 10 хуруутай хүн цөөхөн байсан юм байх. Бүх машинууд нь хүний гар хурууг тасдахгүйн тулд тавцангийн доор, баруун зүүн гарын харалдаа байрлах хоёр товчийг зэрэг дарж байж хутга цаас зүсдгээр хийгдсэн байхад шүү дэ. Цехэд нь ороод харсан чинь огтлооны машинуудын нэг товчийг нь модон шаантгаар цааш мөнхийн чихээтэй байдалд оруулсан байв. Ухаандаа, 2 товч дарах гэж лай, зүсэж буй цаасаа нэг гараараа түших нь эвтэйхэн юм байх.

ugaasaa iim l bdag
ReplyDelete