28 February 2009

Хийморийн овоо 4 буюу машинууд

Ийшээ явганаар ирсэн хүн байхгүй л болов уу. Хүн бүр унаагаар ирсэн байж таараа. Машин их байсан бөгөөд ихэнх тэрэгнүүд уулын бэлд байраа олсон.Мосттой голдуу тэрэгнүүдийн эзэд дээш алхахаас залхуурсан уу, техниктээ хэт их найдсан уу, нилээн дээш гарцгаасан.Үр дүнд нь: буцаж доош буухдаа толь шиг гөлгөр, хальтиргай замаар олон тооны машин жолоодлогогүй орж ирж зогсоол дээрх машинуудыг мөргөж байв. Зургийн аппаратны цэнэг хүйтэнд хурдан суудаг юм байна. Хэд хэдэн осол миний нүдний өмнө, хэдхэн метрийн зайд болсон боловч бичлэг хийхэд цэнэг хүрсэнгүй. Сонирхолтой нь, хальтиргаатай хэсгийг андаж хэдэн жолооч зогсоод, ондоо газраар тойр гэж дээрээс орж ирж буй машинуудад дохио зангаагаар хэлж өгч, орилж хашгираад байхад л жийпүүд чигээрээ зүтгэж орж ирээд, хэд хэд эргэж шарваад зогсоол дээрх машинуудыг хамж байв. Ойролцоогоор 20-иод машин их бага хэмжээгээр эвдэрсэн байх.Загнуулж, заналхийлүүлж байж л үгэнд ордгоос хойш, ядаж 2 замын цагдаа байгаад, хэтэрхий дээш машинуудыг явуулахгүй уулын бэлд бүгдийг нь адил байрлуулж байсан бол ийм явдал гарахгүй л байсан байх. Осол гаргасан зарим жолооч хэргийн газраас зугтаасан, зарим нь толгойгоо маажаад үлдсэн.Эцэст нь ганц бичлэг. Land 80 эргэж буй байдал:

7 comments:

  1. ingen ingen baij ene uuland avirahiin utga uchir ni yag yu yum bol oo? Muhar suseg uu, ali esvel...

    ReplyDelete
  2. Би угийн сүсэгтэй хүн биш л дэ. Найз хамт явах санал тавьсан, сонирхолтой санагдаад зөвшөөрсөн. Эр хүний хийморь сэргэдэг гэсэн, энэ жил харна да :) Нар мандахыг уулын оргил дээрээс харах гоё л юм билээ.

    ReplyDelete
  3. Аюултай юм болсон байна шүү тээ хүн амьтан дайраад алчихаагүй нь их юм даа Сар шинийн мэнд шүү хөгшөөн

    ReplyDelete
  4. Хүн амьтан дайрсан явдал болсон шүү

    ReplyDelete
  5. Зүгээр шүү дээ өглөө эрт босон нар мандахыг өндөр уулын орой дээрээс харна гэдэг чинь... Мухар сүсэг гэж хүмүүс ярихаа болих хэрэгтэй энэ хийж байгаа үйлдэл хүн сэтгэлээ засаж байгаа л хэрэг.

    ReplyDelete
  6. Хан-Уул дүүргийн нутаг, Хийморийн овоо өөд өгсдөг замд “CR-Ү”, буюу “RYR” маркийн авто машин иргэн М-ийг мөргөөд хэргийн газраас зугтжээ. Иймээс уг авто машины улсын дугаарыг харсан хүн байвал Замын цагдаагийн газрын 318 тоотод биеэр ирж уулзах буюу 98020410 тоот утсаар холбоо барина уу. Хийморийн овоо руу өгсдөг зам гулгаа халтиргаатай байгаагаас аваар ослын хэрэг цөөнгүй гарч байгаа аж. Иймд замын нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг жолооч нарт сэрэмжлүүлье.

    ReplyDelete
  7. Õèéìîðèî ñýðãýýãýýä ñàéõàí ø¿¿ äýý. Ýíä ø¿òëýã õàìààã¿é

    ReplyDelete