Манай дээд хөрш сүүлийн 2 долоо хоног байраа засч байгаа юм. Заримдаа орой үдэш юм түжигнүүлэхэд нь "За яахав дэ, засвараа дуусгах гэж яарсан юм байлгүй. Харанхуй шөнө хэрүүл маргаан хийгээд дэмий юм да" гэж бодоод дуугуй өнгөрөөж байв.
Өнөөдөр ажлаасаа 8 гээд гэртээ ирлээ. Дээд айл ид ханаа өрөмдөж, эд зүйлс, тавилгаа зүүж буй бололтой. Дуу чимээ гэж аймар. Өдрийн цагаар ажлаа хийхэд яадаг хогнууд вэ гэж дотроо бодоод унд хоолоо идлээ. Өрөмдлөгө зогсох шинж алгаа. Дээд айлын дээд айл паар нүдэж буй дуулдаж эхэллээ. Манайхтай адил хэцүү байгаа л да. Түр чимээгүй болчихоод л дахиад өрөмдөөд эхлэх юм. Нэгнийхээ яриаг дуулахад бэрх тийм их шуугиан гарч байхад уур өөрийн эрхгүй хүрдэг юм байна. 10 цаг дөхүүлээд "Үхэж хэвтсэн хогнуудын шүд нь өвдөж ингэж удаан өрөмдүүлээсэй билээ, 3.14з!" гэж хараал урсгахтай зэргэцээд аз болж ажил нь өндөрлөх шиг болов. За тэгээд laptop-оо асаагаад удаагүй байтал тог нь тасарчихлаа. Яг одоо харанхуйд бичиж байна. Цэнэг ч дуусах дөхлөө, унтахаас.

манайд ч бас сүүлийн хэд хоног халуун хүйтэн ус тасраад тарвага болж бнаа, ажил тараад гэртээ орохоор ямар ч ус байхгүй, бие засах энээ тэрээ бол хямгатай, тэгээд өглөө сэрэхлээр янзын халуун ус, янзын хүйтэн ус нь ирчихсэн бн шүү, орой ирэхлээр л тарвага болоод нервтэнэ дээ. сарын эцэст халуун хүйтэн усны төлбөр яг хэвэндээ л гарах байхдаа
ReplyDeleteДаяргаатай шүү айл засвар хийхээр гэхдээ өөрөө хийх гоёо ш д Муусайн юмнууд сэрээд гээд л хахахаха
ReplyDeletemanai deed dood ail odorjni shunjin karoekedoj eswel eldew nair naadam hiij duu shuugian ihtei bdag humuus, suuldee bur uur hurchiinaa, us manaid ch gsn ogloo yes, oroi no, shal gatslantai nasssan
ReplyDeleteХа ха. Манай дээд айлд баахан жижиг хүүхдүүд байдаг шинжтэй. Амралтын өдөр гэртэ байхаар түчигнээд л байдаг юм. Аан заримдаа аав ээжийг зодож байна. Заримдаа найз нөхдөө авчраад дуулаад байдаг сонин айл шүү. Намар нэг хэсэг засвар хийсэн. Би ч чимээгүй л байсан хэхэ. Гэхдээ ядаж орцны айлууддаа хэлж сануулаад бид тэдээс тэдэн цагийн хооронд засвараа хийнэ гэж хэлээд сануулаад нөхөн төлбөр энэ тэр өгдөг бол сайхан шүү. Япон стилээр л дээ. Ийм үлгэр Монголд биелнэ гэж май байлгүй дээ тэ.
ReplyDelete