Энэ үзэгдлийг жолооч болгон мэдэх байх.
Уулзвар дүүрч эхлээд байдаг, урсгал цааш хөдлөхгүй байхад зүтгэсээр байгаад уулзварт нэвтэрсэн ч биш, үгүй ч биш хоёрын хооронд ороод зогсчихдог. Энэ үед ногоон гэрэл аль хэдийн өөрчлөгдсөн, ондоо урсгалын машинууд хөдөлгөөнөө эхлэх гэх боловч зорчих хэсэг нь хумигдсанаас болж ийш тийш дарж орсоор бүр долоон дор нөхцөл байдал үүсдэг.
Асуумаар байна л да: Өөрөө ч явахгүй, өрөөлийг ч явуулахгүй бараг унтарчихсан ногоон гэрлээр хахсан уулзварлуу чихэж орох амин чухал шаардлага бий юу? Ногоон гэрэл дахиж асахгүй, энэ ассан нь амьдралд нь тохиосон эхний бөгөөд эцсийнх юм шиг дайрах утгагүй биз дэ. Гэрлэн дохионы нэг ээлжийг харзанлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дэ.
Ажлаас хоцрох гээд, авгай машинд төрөх гээд г.м. шалтаг шалтгаан энд ямар ч утгагүй. Угийн зам ямар байдгийг хүн болгон гадарлана. Түүнд нь дасан зохицоод л гарч байх, хугацаагаа тооцон бодож байх үүрэгтэй.
Мөн ажиглагдаад байгаа нэг үзэгдэл: Өглөө 8 болон түүнээс эрт гэрээс гарвал зам боломжийн. Цаашлах тусам хөдөлгөөн ихэссээр 9 өнгөрөөгөөд хөдөлгөөн оргил цэгтээ хүрдэг. 9 гэхэд хүн ажил дээрээ очсон байх ёстойгоос бус унтарч буй ногоон гэрлээр чихэж байх ёсгүй.
Онцгой үзэн ядалт: Нарийхан зам жаахан түгжирэнгүүт эсрэг урсгалд орж давхидаг жолооч нарыг би буудахад багадна гэж хэлэх байна.

Уулзвар дээр зогсож байдаг цагдаа нар ч заримдаа түгжрээг гаргахаасаа илүү улам зангидаж, доош нь харуулчихаад ажил бүтлээ гэсэн шиг орхиод яваад өгчих юм. Зугаатай л юм.
ReplyDeleteesreg ursgald orj yavdag garuudiin erhiig huraah heregtei, bas deer ni Microbus bolon Jeep-tei garuud ih durem zorchij bgaa ni ajiglagdaad bgaa, Jeep unahaar durem zorchij bolno gej boddog bololtoi muu mahan tolgoitnuud, minii mashinaas hoish hiigdsen , arai ih tomor orson bolohoos bish adilhan l tomriin hog shd
ReplyDelete