24 February 2009

Байж боломгүй логонууд

1985 онд Москвад явагдсан дэлхийн оюутан залуучуудын XII их наадмын лого энэ. Цэцэг нь энх тайваныг, 5 дэлбээ нь 5 тивийг (олимпийн цагирга шиг) илэрхийлж буй юм.
Харин энэ Монголын барилгачдын холбооны таних тэмдэг. Барилгачдын холбоонд энх тайван, 5 тив ямар хамаатайг би мэдэхгүй.
Мөн нэр үг шиг унших юм бол мод бодогдохоор, үйл үг шиг ойлговол ондоо утга агуулах нэртэй, оньсого шиг логотой ХХК-г байна. Лого дээрээ компаний нэрээ сайн нуусан байгаа.

No comments:

Post a Comment