24 February 2009

Цагаан сарын бэлтгэл 3

Өнгөрсөн бүтэн сайн өдөр Ялалтын (албан ёсоор Эрх чөлөөний байх шүү) талбай орж цагаан идээ тэргүүтэнг худалдан авсан. Энэ жил хотын төвд гар дээрээс худалдаа наймаа хийлгэхгүй гэж хотын засаг захиргаа мэдэгдэж байсан боловч тухайн зах ажилладгаараа ажилласан. Яах гэж хориглоод байгаа нь ойлгомжгүй. Хэдхэн хоног ажиллаж, иргэдэд малчид (ченжийн гар дамжуулалгүй) бараагаа зарах бололцоо гарна гэдэг сайн. Ядаж л машины зогсоол нь элбэг, талбай нь хүрэлцэхүйц том юм да.Бас нэг зүйл: би угийн хэвийн боовогд дургүй. Тэр тусмаа Гандангийн гэх тодотголтой нь их эргэлзээтэй. Муу ч гэсэн техник технологийн дагуу хийгдсэн Өгөөж, Талх чихэр г.м. үйлдвэрийнх нь дээр байлгүй дэ.

1 comment:

  1. Сар шинийн мэнд. Хоёр жилийн өмнө гандангийн хурлын дараа боов авч байсан санаж байна. Тийм амттай ул боов амсаж үзээгүйгээ нуух юун. Мэдээж үйлдвэрийн технологи өөр байх л даа. Ер нь шар тос ихтэй боов амархан хатдаг юм. Гэтэл тэр боов огт хатаагүй байсан шүү.

    ReplyDelete