18 February 2009

Адгийн зарга 10 хоног

Гай газар доороос. Өчигдөр эхнэр гарцгүй газар нэг оюутан охиныг шүргэчихэж. Хүний урманд унаачгүй, эв эрүүл сав саруул л байна билээ. Эгчээ, намайг замдаа сургууль руу дөхүүлээд буулгачих гэж байснаа замдаа хүн амьтан руу залгаад, зан нь тэр дороо хувирч, загнах, сүрдүүлэх маягтай зүйл эхэлж. Залгахаар нь би очоод, гарц гэдэг зүйлээр зам хөндлөн гарч бай гээд таксины мөнгө өгөөд гэмтэлрүү явуулсан. Ямар ч аймар хэл амтай юм, намайг зүгээр л тачигнатал загначихна билээ. Би ч шууд хэлсэн, чамтай зууралдах сонирхол бөгөөд цаг алга гэж. Уг нь оюутан гэдэг чинь ирээдүйд сэхээтэн болох ёстой, ёс суртахуун, хүмүүжил зэрэг нь төлөвшсөн л хүн баймаар юм.
Өнөөдөр өглөө ЗЦГазраас нэг нөхөр дуудаж байна. Нөгөө хүүхэд гарцаар гарж байсан, утсаа манай машинд гээсэн г.м. зөндөө зүйл ярьж гомдол гаргасан байна. Утасдаж уучлалт гуйж, хохролыг нь барагдуул гэх юм.
Нуугаад яахав, цагдаа нь танил нь юм шиг санагдсан. Надад утасдах бодол ер алга. Үнэн мөнөөр нь яваад л үзнэ, юу болдог юм байна.
Хайран ч цаг, өнөөдрийн ажил ч сайн цалгардаа.

4 comments:

  1. Everything gonna be ok, so cheers :)

    ReplyDelete
  2. shit muu novsh yamar surtei yum be. baliar yumnuudaas bolgoomjtoi bgaarai, hel amtai yumnuud.

    ReplyDelete
  3. mgl ohiduudiin hymyyjil ingetlee doroitoj baigaad setgel uvduj bn shyy. bohid bysgyichyyd mini ee uhaantai bai l daa.

    ReplyDelete
  4. Охид яахаас ч буцахаа байсан. Эхнэртээ ч гэсэн камера авч өг. Баримттай болохгүй бол цагдаа нар машин зүгээр ажилын гадаа тавиад гараад ирэхэд номер авч явсан байгаа байхгүй юу. Гэтэл тэр дор нь зургийг нь аваад очоод баримттай ийм байсан гэхээр уучлаарай гээд номер өгч байвал ямар уу? Цагдаа нь ч гэж цагдаа байгаа биз дээ. Эрийн муу цагдаа гэж. Ортой үг байх шүү.

    ReplyDelete