"Одод телевиз" гэдэг нэртэй спорт нэвтрүүлэг цацдаг нэг муухай суваг бий. Би энэ сувгийг үздэггүй боловч суваг эргүүлж байхаар яалт ч үгүй гараад ирдэг хамуу байгаа юм.
Тус газрын босс байх, Тамир гэдэг нөхөр намайг 10 жилд байхад л "За энэ 33 номертой Scottie Pippen нь 23 дугаартай нисдэг хэмээх Michael Jordan-ы хамгийн сайн хамтран тоглогч" гэдэг хэллэгийг Pippen бөмбөг авах тоолонд нь шахуу хэлж, цэвэр залхаан цээрлүүлэлт явуулдаг байсан садист нэгэн. Дууг нь хааж үзэлтэй биш, хүссэн хүсээгүй сонсдог байлаа. Нэг жилийн цагаан сараар монгол дээлэнд мөр хийчихсэн бөх тайлбарлаад сууж байсан дүр төрх нь санаанаас ер гардаггүй юм, хэ-хэ.
Цаг хугацаа багагүй өнгөрсөн боловч тархинд нь нугалаа хуниас нэмэгдэх нь өнгөрсөн бололтой. Бүх нэвтрүүлгийн ар фон дээр нь тус телевизийн логог хагас уусгасан байдалтай маш томоор, дэлгэцийн 1/3-ийг хааж байрлуулдаг дебил үйлдэл нь бүр нэг юм үзээгүй, цаанаа зэвүүн. Мөн, ондоо сувгаас нэвтрүүлэг хуулаад, өөрийн логогоор бусдынхыг дардаг. Тайлбар бичиглэл, онооны самбарыг ажиглавал аль сувгаас шомбодсон нь төвөггүй танигдна. Адуу хулгайлаад тамгыг засч дарж байна л гэсэн үг.
Эдгээр нөхдөд: Хэн тоож хуулах юм бэ, наад бичлэг нь муу хальснуудыг чинь. Наад тэнэглэлээ одоо болио гэмээр байна.

No comments:
Post a Comment