15 February 2009

Цагаан сарын бэлтгэл

5 дахь болон хагас сайн өдрийн үдэш бууз хийх үйлсэд дайчлагдлаа. Чимхэгч гэдэг ажил үүргийн хуваарь ногдсон болно. Орой бүр 500, нийт дүн 1000. Нэмээд 200-300 болон битүүний өдөр битүүлэгний буузаа хийгээд болоо. Энэ нь надгүйгээр гүйцэлдэх процесс. Зураг дээр 5 дахь зуут бүрэн бүрэлдэхүүнээрээ. Зүүн гар талынх нь миний уран бүтээл.Хагас сайнд "Газар шим" компаний нэрийн дэлгүүр ээжтэй орж огурцы, хүрэн манжин, салат г.м. зүйл авлаа. Урд өмнө нь хараагүй амтат бор мөөг гэдэг зүйлийг туршиж үзэв. Та нарт л гэж хэлхэд - давгүй эд байна билээ. Мэдээж мөөг, хиам, өндөг 3-т хордвол өвөг дээдэстэйгээ уулзах магадлал өндөр гэдгийг мартаж болохгүй.Мөн нэгэнт гарсных, хуучнаар Бамбарууш кафегийн урд байрладаг орос чихрийн дэлгүүр орсон. Тэнд 80 баагий бужигнаж байсан тул зураг авах боломж ч гарсангүй.

5 comments:

  1. 6 өдөр хамаатны бацаануудад агсам тавьж байгаад буузны ажлаас бултлаа ш дээ

    Жил ирэх тусам буузны асуудал намайг зовоодог болчихож дээ

    ReplyDelete
  2. хамаатны бацаануудын тусламжтай их ялнаас мултарсан даа хөөрхий

    ReplyDelete
  3. Үлэмжээ, эхнэр авах нас чинь нэгэнт болж :)

    ReplyDelete
  4. eldegch,toologch,bas bazagch ni hen hen bsiin.
    minii taamaglalaar
    toologch T..
    bazagch A.. and N..

    ReplyDelete
  5. ta chin mundag chimhdeg yum bn :)

    ReplyDelete