Өчигдөр орой өглөө нь ууцаа чануулахаар өгөх гэрээс ойр газар хайлаа. Тэгсэн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр ууц чанаж буй бүх гэрийг өнөөдөр буюу битүүний өдөр буулгана гэж цагдаа сүрдүүлж, торгууль авсан байх юм. Ямар шаардлага байна? Угийн 3-4 өдөр л байрлаад буулгана шүү дэ, эдгээр гэрийг. Ууцаа сургууль цэцэрлэгийн гал тогоонд усанд чануулснаас гэрт бүрхээрт ууранд чануулсан нь хавьгүй дээр, тиймээс дийлэнх олонх нь эдгээр гэрийг сонгодог. Өнөөдөр өглөө буулгах, орой буулгах - ямар ч ялгаа байхгүй. Эдгээр хүмүүс хулгай хийсэн биш хөдөлмөр л эрхэлж байна. Торгож, хөөж тууж, дарамтлах утгагүй. Агаар, орчинг бохирдуулж байна л гэж битгий хэлээрэй. Хар мянган ТҮЦ, жижиг дэлгүүр, барилгын манаач нар (гэр хороололыг түр мартъя) хотын төвд юу нь мэдэгдэхгүй зүйл түлээд л сууж байгаа шүү дэ.
24 February 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment