04 February 2009

Итгэл алдарч байна шүү

С.Баяр гэдэг хүнийг анх ерөнхий сайд болж кабинетаа бүрдүүлэхэд нь их л найдаж, үр дүнтэй ажиллах байх гэж бодож байлаа. Багагүй хугацаа өнгөрлөө. Дангаараа ЗГ байгуулахгүй хариуцлагаас мултарч буй мэт эвслийн ЗГ байгууллаа. Ард түмний аж амьдрал, ахуй нөхцөл дээрдсэн зүйл алга. Харин ч бүр хэцүүдэж байна.

Хүн амарч бололгүй яахав. Гэхдээ энэ бол, уучлаарай, 3,14здец:
"Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа зэрэг бусад албаны хүмүүс оролцож, спортын найман төрлийн уралдаан, тэмцээн явуулсан юм. Энэхүү арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд оролцсоны дараа Өлзийт хороололд байх Манлай уяач, «Макс» группийн ерөнхийлөгч Н.Ганбаатарынд очсон байна. Ажил хэргийн уулзаа байсны хажуугаар Ерөнхий сайд өнгөрсөн жил шинээр худалдаж авсан эмээлээ тохон, морь унахыг хvссэн байна." (Эх сурвалж olloo.mn)

Улмаар унаж бэртэл гэмтэл аваад эмчлүүлж буй юм байх. Арга хэмжээндээ оролцсон бол ямар юмаа хийж макс Ганбаагийнд тэнэж явдаг юм? Ацаараа ажил хэргийн уулзалт, шинэ эмээл? Хог гэж.

Би ойлгож л байна л да: УИХ, ЗГ-ын гишүүд цаанаа 80-аад хамаатан садан, найз нөхөд, амраг янагаа тэжээх гэж мэрийж буйг. Гэхдээ би болон надтай төстэй маш олон энгийн хүмүүс ядаж гэр бүлээ тэжээх гээд энд тэлчилээд байна шүү дэ. Үүнийг бас жаахан бодолцож үзэх хэрэгтэй л байх.

Энэ бүхэнд нэмэрлээд өнөөдөр өглөө авсан зураг. Энэ морин тэрэг биш. Тэргийг
урдаас нь нэг өвгөн чирж яваа. Байдал бол нэг иймэрхүү.

4 comments:

  1. С.Баяр Ерөнхий сайд байх хугацаандаа бол Монгол улсын төрийн хүн учраас тэр бие организмаа эрүүл байлгах үүрэгтэй, Ерөнхий сайдаас буувал яах ийх нь хамаа байхгүй, Иймээс Ерөнхий сайд С.Баяр ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Даанч ...

    ReplyDelete
  2. За уучлалт гуйх нь ч юу юм бэ, хэ хэ :)
    Зүгээр ажлаа сайн хийгээд, эхний ээлжинд үнийн хөөрөгдлийг зогсооход л хангалттай.

    ReplyDelete
  3. Uniin hoorogdol gaigui bolson shd ho harin dollar-iin hansh dendeed baina

    ReplyDelete
  4. 3 сараас цахилгаан, дулааны үнэ нэмэгдэхлээр яахыг төсөөлж байна уу? Юмны үнэ дахиад л өснө. Харин USD-ын хувьд 1400-1500 хооронд тогтох биз. Эдийн засагч биш тул сайн мэдэхгүй юм да.

    ReplyDelete