Энэ жил нийслэлийн зам засварын ажил харьцангуй эрт эхэлсэн нь сайн. 9 сар гэхэд дуусчихвал хэн хэндээ амар. Хэдийгээр хөдөлгөөн саатаж бөглөрөл их байсан хэдий ч үр дүн нь сайхан юм. Боломжийн болж байна шүү, хотын зам талбайнууд. Чухам гүйцэтгэлийн чанар ямар байсныг цаг хугацаа л харуулах байх.
Автозамаас гадна явган зорчигчидийн зам засвар хаа нэгтээ хийгдэж байна. Хуучин асфальт байсныг өнгөт хавтангаар солих явдал дэлгэрч буй нь зөв чиглэлд хийж буй хөдөлгөөн мөн. Европт явган зорчих хэсгийг плитка (брусчатка), чулуугаар хийдэг бол америкт бетоноор, орост асфальтаар бүрдэг. Өнгөт хавтан асфальтаас дундажаар 6-8 дахин их өртөгтэй. Гэвч бетон, асфальт 3-5 жилийн настай байдаг бол хавтан 20-25 жил ашиглагдна. Өнгө үзэмж, эрүүл ахуйн хувьд ч гэсэн харьцуулаад хэрэггүй. Гагцхүү манай нөхдүүд өвөл ирдэггүй мэт гяв гялгар гадаргатай чулуу суулгаж алах вий.
25 July 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment