Гадаадад хот хоорондын автозамд иж бүрэн үйлчилгээтэй ШТС-ууд таардаг. Энд шатахуун түгээхээс гадна дэлгүүр, халуун хоолтой кафе, авто-зогсоол, амралтын өрөө, тэр ч байтугай шүршүүр, угаалгын газар г.м. цогц үйлчилгээ байдаг. Холын замд яваа хүн зогсоход бүх зүйл нь гар дор гэсэн үг. Шатахууныг түгээхдээ хөнгөн болон ачааны тэрэгнүүдийг тус тусад нь ондоо колонкуудруу оруулдаг бөгөөд хүнд даацын автомашинуудад минутанд 80 литр хүртэл дизель шахах чадалтай станцууд үйлчилдэг. Авто-зогсоолын хувьд 24 цагийн хамгаалалттай, тэргээ зүгээр хэдэн цаг орхихоос гадна хоноглосон ч болдог. Тог тасалдах асуудлыг запас дизель генератороор даатгадаг. Дугуйныхаа хийг шалгах, нэмэх үйлчилгээ хаана ч үнэгүй байдаг. Мөн бохирдсон шилээ арчиж цэвэрлэж болдог.
Замд яваа хэн ч байсан шүршүүрт ороод, боловсон 00-иор үйлчлүүлээд, хувцас нь угаагдах зуур амт чанартай халуун хоол, кофе идэж уухыг хүснэ шүү дэ. Кафетерийд нь үнэгүй Wi-Fi байх нь бас элбэг. Үнэнийг нь хэлж мэдэхгүй юм, ийм комплекс ШТС байгуулахад 5-6 сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардагддаг гэж нэг газар уншсан. Эргээд дундажаар 8 жилд өртгөө олдог гэнэ.
Америкт чухам ямар байдгийг очиж үзээгүй болохоор мэдэхгүй, Европт бол сайхан л юм билээ. Хойд хөршид гэхэд ийм ШТС хуруу дарам цөөхөн, тэр нь дандаа гадаад (BP г.м.) хөрөнгө оруулагчдынх. Манайд ийм ШТС-уудын талаар одоохондоо ярих эрт байна. Гэхдээ хэзээ нэгэн цагт баруун, зүүн аймгуудруу хурдны замтай, ийм бүрэн үйлчилгээ бүхий цэгүүдтэй болох л байлгүй.
Харин одоо хийж чадах, шийдэгдэж болох асуудлууд гэвэл:
- Бүх ШТС-уудын дэргэд 24 цагийн дугуй засваруудыг нээх. Энд тэнд покрышка түлсэн вагончикуудыг болих хэрэгтэй.
- Үнэгүй дугуйны хий нэмэх, шил цонхоо арчих боломжийг олгох.
- Үнэ төлбөртэй байсан ч хамаагүй цэвэр 00-иор үйлчилдэг болох.
Төгсгөлд нь: ямар ч хамааралгүй фото.
15 July 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment