Банктай холбоотой 2 мэдээлэл.
1. Би аль 2009 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны логоны тухай бичиж байсан. Найзууд логогоо сольж. Зөв алхам. Одоо лого нь 2 дөрөө болж.2. Би ХААН банкыг битүүхэн үзэн яддаг. Машины лизинг төлөх гэж дараалалд их зогсодог байснаас энэ үүдэлтэй. Ер нь хаана ч, хэзээ ч тус банкны ямар ч хамаагүй салбар шоргоолжны үүр шиг байдаг нь үнэн. Агааржуулалтын системийн тухайд - мөрөөд. Энэ жишээ нь Ард кинотеатрын дэргэдэх салбар.Зохион байгуулалтаа нөхдүүд буруу хийгээд байх шиг. Орж ирсэн харилцагч харж байгаад аль цөөн хүнтэй дараалалд зогсох боловч тэр нь түрүүлж үйлчлилгээ авах баталгаа болохгүй. Теллер болгоны ажлын хурд, харилцагч болгоны авах үйлчилгээ ялгаатай шүү дэ, мэдээж. Яагаад онгоц буудлуудын паспорт контроль, томоохон дэлгүүрүүдийн касс шиг зохион байгуулж болохгүй гэж? Олон тахиралдсан туузан коридорт зогсож байгаад суларсан ажилтан дээр очдог бүтэц байдаг да.
21 July 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment