24 July 2011

Холимог хуурга

Гар утсанд хуримтлагдсан зурагнууд гайгүй шингэрч байгаа шүү. Ээлжит порц.
Монголчууд гоё машин унах юм да. Бишрэлт буудлын гадна.
Хуучнаар хүүхэд залуучуудын зохион бүтээх төв. Хашаа нь өргөстэй тороор хамгаалагдаж. Хашааг давах дээрээ тулвал мянга өргөстэй тороор хамгаалаад нэмэргүй. Тиймээс ийм заваарсан зүйлийг тэр дор нь таслан зогсоох нь зөв.Хуучны офицерын үнэмлэх. Монгол Ардын Арми, товчлох юм бол МАА. Одоо МАА гэж тааралдвал Мал аж ахуй л гэж ойлгогдно.Скай худалдааны төвийн хашаанд автобусны зогсоолын давгүй тэмдэг нилээн удаан оршин тогтож байгаа.
Төгсгөлд нь: "жинхэнэ монгол эр хүн".

2 comments: