17 July 2011

Холимог хуурга

Эрээвэр хураавар зурагнуудын ээлжит цуглуулга. Энэ бүхнийг холимог хуурга гэнэ. Ингэхэд, гар утсаар дарсан зурагнуудын буланд нэрээ бичихээ байсныг анзаарсан уу? Залхүү хүрээд байх юм. Харин нарийвчлал өндөр, зургийн аппаратаар дарсан фотонуудын зүүн дээд буланд уламжлал ёсоор нэр бичээтэй хэвээр. Жижиг, анзаарагдахгүйгээр бичдэг. Үзэгчидийн анхаарал зурганд л төвлөрч байх ёстой.
5-р сургуулийн өмнө амралтын өдрийн өглөө сайхан нойрсож буй их хотын иргэн.
7-р сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд цэргийн парад болох гээд зам хаасан байдал. Хүү өвөөтэйгээ үзсэн.
Баянзүрх дүүргийн шүүх. Хулдаасны халцарсан байдлаар хөдөлгөөн хаагуур их байдгийг төвөггүй мэдэж болно.
Шүүхийн байрнаас зугатаж буй хүн.Дараачийн хүн болохоор Батлан хамгаалахын их сургуулиас зугтаж байна.Хаана дарсныг нь мартаж, гэхдээ бас л зугтаж буй улс.Харин энэ хүн эндээс тийм ч амар явчихгүй байх. Залуу Володягийн өөр хөшөө УБ-т бараг байхгүй байхаа.Наадмын үеийн зарлал.
Улаан туг эцсийн мөч хүртлээ л хүнд хэрэг болох юм да.Ус цаг уурын газар - экологийн цэвэр орчин.
Цемент зуурмагын машин үлдэгдэл бетоноо хороолол дундах зам дээр шууд угааж буй байдал. Явах арга байхгүй шавар, зуурмаг. Чи 3,14z нийтийн эзэмшилийн талбай бузарладаг хэн бэ?! гээд хэлчих хүнгүй хонь шиг л байх юм да манайхан. Хорооны ЗД-д энэ байдлыг таслан зогсоож өгөөч гэж хандсан юм. Одоохондоо дахиж бетон угаагаагүй л байна.

1 comment:

  1. ter honior yag yu hiih gej baigaan bol? targa bol iedh baih, HUCH? hucheer yaahiin bol honihii?:)

    ReplyDelete