21 July 2011
06.02 London
Лондонд дугуй их биш. Мэдээж Зүүнхараагаас (миний мэдэхийн манайд хамгийн их дугуй унасан хүн таардаг газар Сэлэнгийн Мандал сумын төв буюу Зүүнхараа) их л дэ, гэхдээ Амстердамтай харьцуулалтгүй.Хөшөө дурсгал, пайз бичээс их таарна.Лондон - есөн шидийн улс цугалсан газар. Оросууд болон польшууд их танхайрдаг гэж байгаа.Мегаполист хэн юу өмсөх нь хэнд ч хамаагүй. Өвлийн хувцастэй нэгэн байхад зэргэцээд нүцгэн шахуу алхаж буй хүн таарах жишээний. Гаваа гаргах бол ердөө асуудал биш.Ногоон байгууламжууд нь атаархамаар. Шараас ногоонруу шилжсэн фото. Энэ шар бөмбөрцгөн шийдэнгүүд явган хүний гарцыг заадаг юм билээ.Энэ музейг үзэж амжаагүй. Тус өдөр Science museum үзээд таарсан. Уг нь яг замынх нь эсрэг талд байрлалтай юм билээ.Эцэст нь: дээрх музейрүү алхах замд дарсан фото.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment