Сая гарч давсагаа сулалчихаад орж ирлээ (зуслан дээр байна, хотод биш).
Тэнгэр үүлгүй, од гэж янзтай. Шээх явцад "зарим од аль хэдийн дэлбэ үсэрчихсэн, гэрэл нь хэдэн сая жил явсаар надад хүрч байгаа шүү дэ" г.м. философийн сэдэлтэй зүйл бодлоо.
Түрүүхэн Жадамбаа жаахан айраг оруулж ирсэн. Сайхан айраг байна. Харшил уу? Харшил хэцүү байгаа, нүд загатнаад, хамар битүүрчих гээд. Тэгээд айраг ууж байдаг тэнэг гар гэж үү? Айраг алкоголь биш, цагаан идээ. Монгол хүн цагаан идээнээс болж муудна л гэж байхгүй (Jack шимийн архи оруулж ирээгүй нь яамай да :)
21 July 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment