15 July 2011
Ажлын ширээнүүд
1. Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, нэг цэгийн үйлчилгээ. 6-р сарын 8-ны өдөр, цаг 09:05. 2 байцаагч надтай зэргэцэж орж ирэв. Юм асуугаадхуу гэсэн чинь номер ав хэмээв. Дугаартай тасалбарын автомат буланд тавьж, би анзаарсангүй. Дугаараа аваад очтол ширээгээ арчаад, дэвтэр календариа байрлуулаад их л завгүй байнаа. Тэсвэртэй хүлээсээр бүх зүйлээ цэгцэлж дуусахаар нь автомашины татварын тухай ганц асуултаа тавьсан чинь ЮуБиПалас ор гэсэн хариулт өгөв. Ингээд л болоо. 2 үг сонсох гэж 15 мин. Яагаад төрийн үйлчилгээ (_|_) байдгийг би байтугай Балхжав таашгүй.2. Солонго эмнэлэг. Эмчийн ширээ. Нодинон миний нүд өвдөөд, энд үзүүлж байв. Сарын өмнө охины нүдний зовхин дээр толгойтой юм гараад, энд ирж хагалуулж, шарлаганд явсан юм. Дарааллаа хүлээж жаахан хүлээдгийг эс тооцвол сайн эмнэлэг шүү, санал болгож байна.3. Цэргийн сургуулийн (одоогийн Батлан хамгаалахын их сургууль) ар талын албаны дарга хурандаа А-гийн ажлын ширээ. Хагийн хар явах ЗИЛ-131 хөлслөх гэрээ хийхээр очсон юм.4. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний зуслан хариуцсан салбар наадмаар. Хов хоосон.
Labels:
worktable
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment