Нийт 18 хүн 4 гал болж хуваагдаж явсан. Нэмээд 2 хөтөч адуучин залуу. Гал болгонд 4 морь, 2 нь ачаанд, 2 нь унлага. Өглөө майханаа буулгаж ачаагаа богцонд хийснээр явган явах улс түрүүлж хөдөлнө. Үлдсэн нь ачаагаа баглаж боосоор хөдөлтөл цагаас цаг гучин минут болно. Ойролцоогоор 3 цагийн дараа явган хүмүүсээ морьтой баг гүйцэж түрүүлээд хүлээж барилгүй цааш буудаллах газарлуугаа шогшицгооно. Түрүүлж очоод майханаа босгоод алхаж ирсэн нөхдөө халуун цай хоолтой угтахыг бодно. 2 хуваагдсан багаа явган ба морин дивизийнхэн гээд байгаа. Мэдээж мориор явхад зовлого арай бага зовно.
Нуур ч харагдлаа. Ууганаа ч аппаратаа гаргалаа.Эрэг дээр түрүүлж очсон морьтой ангийнхан цэгцэрчээ (зургийг томруулаад, зүүн гар талын эргийг харах хэрэгтэй).Хэн хэн юу юу хийж байна? Алив нэг татаадхая. Учиргүй ажил ундарч буй төрх нэг л ажиглагдахгүй байх чинь, хэ хэ.Хуучин энэ Хагийн голоос жараахай малгайгаараа шүүрдэж барьж байж билээ. Энэ удаад юу ч алга.Нуур гайхалтай сайхан хэвээрээ. Нартай өдрүүд таарах нь ч яалаа да, цус.Орой нь гал тойрч сайхан сууцгаасан. "Намайг төрүүлсэн боооорцог байсаааан... :)" г.м. Аршаантын 18-ыг дуулсан шиг.
16 July 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment