Бага байхад явдаг байсан, одоо жагсаалаас гарсан зарим автомашинууд.
1. РАФ-2203. Рафик тухайн үедээ микроавтобусын үүрэг гүйцэтгэж байв.2. Аавын цээж буюу УАЗ-452Д (УАЗ едет хорошо, но не далеко, кхе-кхе). Тэвштэй загвар ховордсон, фургон (УАЗ-452) нь бол олон л до. Фургоныг төгрөг дөчийн талхтай адилхан хэлбэртэй болохоор "буханка" гэдэг.3. ИЖ-2715. Гөөхийний машин. №2 машины нэрийн эсрэг утгаар ч нэрлэдэг байсан.Бага ангид байхад сургуулийн цайны газарлуу ийм машинаар хүнс зөөдөг байв. Өвөл цагт машин ачаагаа буулгаад эргээд явангуут нь түмэн гар араас нь чирэгдэж гулгаад л :-) Гулгаж байсан маршрут энэ.
09 February 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment