UPD 2010.12.12 17:00
Амалсан ёсоор холимог хуургаа аягалж байна. Өнгөрсөн 7 хоногт хувь хувьсгалын ажил давхцаад, хажуугаар нь ёлка, хүлээн авалтууд цувраад, юу ч болоод өнгөрөв дө.
Эхэлж хэвлэмэл материалуудаар юу байгааг сонирхоё.
Алтны ханшны графикийг би гар буу гэж харав.БСБ-ийн сурталчилгаанаас "оффес" гэдэг шинэ үг мэдэж авлаа.
Мөн нэгэн компаний танилцуулгаас Хонконг гэдэг улс бий болсныг мэдлээ.
Текстийн аль нэг хэсгийг өнгөөр ялгах нь гол санаа, зорилгыг тодотгодог. Энэ тохиолдолд - буу.
Алтан говийн сурталчилгаа. 20th century fox-ын санааг далий гартай нэгэн хуулбарлаж. Яагаад далий муруй гартай гэж үү? Текстийн 2 талд буй зайг хар, мөн тавцан дээр байрлуулсан шилтэй пиво 3 хэмжээст орчинд хэзээ ч ингэж харагдахгүй.
Дан бүтэхгүй зүйл гэж юу байхав, харилцаа холбооны салбарт ахиц дэвшил гарсаар байна. Цахилгааны төлбөрийг sms-р шаналгадаг болж. Хаалган дээр нааснаас хавьгүй дээр.Таксофон. Ажиллахаа болиод удаж буй бололтой. Эвдрээгүй байсан ч үйлчлүүлэгч олдохгүй биз. Уг нь мөнгө хийгээд ярьж болох таксофонууд хотод илүүдэхгүй. Цахилгаан холбоо компаний карт худалдаж аваад ярина гэдэг бол үлгэр шиг зүйл. Цагаан утас барьсан, цагаан маск зүүсэн улс ч бидэнд хэрэггүй.Эх нялхасын төв. Хүүхдүүд өвдөөд, физик эмчилгээгээр хэдэн өдөр явсан юм.2 алхамыг цаана "морьтой Чингис"-ийн шил. Хүүхдийн эмнэлгийн коридорт архи уугаад сууж байдаг хүнд гарууд бас байна.
Өөр ч юу байхав дэ. Машины зогсоолын дэргэд сүндэрлэж байсан шонг хэн нэгэн жолооч мөргөж хот тохижилтийн ажилд өөрийн хувь нэмрийг л оруулж.2010.12.10 17:53
Холимог хуурга ойрд нийтлэгдсэнгүй.
Coming soon, ха-ха-ха.
12 December 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
huuhdiin emneleg deer chin huuhduud uudagshdee :).
ReplyDelete