08 February 2011

Удсан хуурга

Ээлжит холимог хуурганы порц бэлэн боллоо. Юм бичих гэхээр залхуу хүрэдэг болж.
XV хороололд дарагдсан кадр. Just married. Араасаа хэдэн лааз уячихгүй дэ, нэг мөсөн.
Машин угаалгын газар. Хэрэв халаагуурыг цаад баллонтой газруу мэдэгдэхгүй эргүүлчих юм бол хэдий хугацааны дараа дэлбэрэх бол гэсэн бодол төрснийг нуугаад яахав.
Би дээр Сод монголын IC card-ын тухай нааштай дугарч байсан да? Төгс төгөлдөр зүйл байдаггүйн ээлжит нотолгоо. Мянган оюутны байрны ШТС дээр нь 2 ч удаа 8:30-ийн үед дайрхад картын ажилтан нь ирээгүй байв.
Буянт-Ухаа. Хүн тосохоор очсон чинь хөл гишгэх газаргүй орифлеймийн нөхдүүд. Гоо сайхны бараа зардаг сүлжээнүүдийг санхүүгийн пирамидтай төстэй, хэзээ нэгэн цагт нурах зүйл гэж би боддог. Шашины секта-д орсон юм шиг сонин фанатик болсон хүмүүс их таарсан. Би бүр гайхаж орхисон. Бөөн баннер, цэцэг, зургийн аппарат, камер, үндэсний хувцастай бүсгүй хадаг, мөнгөн аяга, хорхой ааруултай. Амьд коридор үүсгэчихсэн, бусад зорчигчидыг тосох гэж ирсэн хүмүүст зай байхгүй. Хамгийн инээдтэй нь, босс нь гарч ирээд л бие хамгаалагч бололтой хэдэн залуугаар хүрээлүүлээд, хэнтэй нь ч уулзалгүй машинд суучихсан. Энэ улс ямар их бэлдсэн гээч. Тэгэж алга ташина, ингэж хэлнэ, тэрний дараа ингэж зургаа даруулна, зэрэг дайрахгүй шүү г.м. лут зохион байгуулалт хийгээд байсан, байхгүй.
Надад яагаад ч юм "супер" гэж тодорхойлсон зүйл шууд сэжиг төрүүлдэг. Бас оригинал, жинхэнэ г.м. тодорхойлолтууд хардалт дагуулдаг.
"Э" гээгдэхгүй юу, хэлэндээ сайн нөхдөө? Нуугаад яахав, би 10 жилдээ монгол хэлний хичээл дээр арай гэж 4 гардаг байсан.
Twitter нүүр гарны алчуур гаргаж эхэлсэн бололтой :)Jazz?
Монгол бичгэндээ сайн биш ч гэлээ уншихтайгаа. Энд бичсэн зүйлсийг сийруулбэл:
Монгол мал маллагаа.
Их монгол.
Би ном уншив.
Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг.
Монгол улс г.м. зүйлс бичиж. Ханзаар юу гэж буйг бүү мэд.Харин дээд давхарт нь:Сонгогч Уншигч таны өргөөнд сайн сайхан хуртугай, дуусгая да.

3 comments:

  1. тэр жааз чинь frame гэсэн утгаараа байгаа юм шиг байна шүү. Бичигний цаад талд нь нээрээ жааз харагдаад байх шиг байна.

    ReplyDelete
  2. хүүхдээ гэх нь зөв. Алт

    ReplyDelete
  3. Молом мал маллалаа

    ReplyDelete