09 February 2011

Homosapiens

Амьтны хүрээлэн гэдэг шиг "хүний хүрээлэнгүүд" XIX зууны төгсгөл, XX зууны эхэнд барууны орнуудад олны сонирхолыг их татдаг байв. Ийм газруудыг "угсаатан судлалын үзвэр", "хүний үзэсгэлэн", "негрүүдийн тосгон" хэмээнэ. Антверпен, Лондон, Барселон, Милан, Нью-Йорк, Варшав, Гамбург зэрэг хотуудад ийм байгууламжууд байсан бөгөөд тус бүрт нь 200-300 мянган хүн зочилсон гэдэг.Парижд 1889 онд явагдсан Олон улсын үзэсгэлэнд "негрүүдийн тосгон" хамгийн их анхаарал татжээ. Энэхүү үзэсгэлэнг хэдэн сая хүн зочилсон. "Негрүүдийн тосгонууд" Дарвины онол ард иргэдэд нь дотно Германд гоц гойд цэцэглэж байв. Бисмарк канцлер нь хүртэл биечлэн зочилж байсан баримт бий.
Чили улсын нутагт харъяалагдах Tierra del Fuego архипелагийн Kawesqar омгийн 5 индян. 1881 онд хүрээлэнд зориулж хулгайлагдаад Европ тиврүү ачигдсан. Бүгд жилийн дараа үхсэн.Африкчуудыг сармагчингуудын дэргэд байрлуулах нь элбэг. Хүнтэй ойрхон төрхтэй, нэг төрлийнх гэхээсээ илүү сармагчинд ойрхоныг нь харуулж батлах гэж тэр.
Дахиад хэдэн фото.
Төгсгөлд нь - XIX зууны төгсгөл. Япон. Бие үнэлэгч бүсгүйчүүд.Эх сурвалж: http://mi3ch.livejournal.com/

No comments:

Post a Comment