Волхов мужийн (Волховская область) Мясной бор нэртэй тосгоны дэргэд "Вторая ударная армия" нэртэй Власов генералын арми бүслэлтэнд орж бүхлээрээ сөнөсөн аймшигтай түүх бий. Өлссөн цэргүүд модны холтсоор хүртэл хооллож байж.
Өчигдөр НТВ-ээр энэ тухай баримтат кино гарсан байх ёстой. Үзэж амжаагүй, сүүлд нэт-ээс татахаас. Власов хүнд хэцүү үед эх орноосоо урваж, РОА (Российская освободительная армия) гэгчийг үүсгэсэн. Бууж өгсөн, урвасан хүмүүсээс бүрдэж байсан энэхүү армийн анги нэгтгэлүүдийн байлдагч, офицеруудыг Улаан армийнхан олзонд авдаггүй, өчиггүй газар дээр нь зүйл дуусгадаг байсан гэдэг.
Мясной бор-д немц офицер Георг Гундлахын дарсан фото зурагнуудыг үзэхийг зөвлөж байна.
Линк: http://pavlovsk-spb.ru/fotografii-ggundlaxa/357-g-gundlax-fotografii.html
26 February 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment