Өмнөх нийтлэлийн үргэлжлэл.
Мэргэжлийн зураач Вазари нүцгэн болон хагас нүцгэн дүрсийг ялгахтайгаа байсан нь гарцаагүй. Энэ зургийн эскиз аз болж хадгалагдаж үлдэж. Эскизээс хархад анх Агата бүрэн нүцгэн байсан байж болзошгүй бөгөөд бүсэлхийнээс доош хэсгийг сүүлд нь нэмж зурсан байх гэсэн таамаг байдаг.Эвгүй хэсгийг хаах процедурт харамсалтай нь сонгодог олон зурагнууд өртсөн. Тухайлбал:
Микеланджелогийн "Аймшгийн шүүх", Дюрерын "Лукреция", Бронзиногийн "Венера, Купидон ба Сатир", Гирландайогийн "Венера Амур хоёр" (2005 онд эргэж цэвэрлэгдсэн).
XVI зууны нэр нь үл мэдэгдэх немц зураачийн уран бүтээл дээр Агата П хэлбэртэй дамнуурганаас хамгийн их нүцгэлсэн байдалтай өлгөөтэй байдаг.
Францад ажиллаж байсан голланд зураач Жан Белльгамбын бүтээл дээр хананд цовдлогдсон Агатаг 3 яргачин тамалж буйг дүрсэлж. Нэг дахь нь сугыг нь бамбараар түлж, хоёр дарь эр юу юугүй хөхийг нь огтлох нь. Тэр хооронд 3 дахь эр цаг алдахгүй төмөр улаасгаж байна. Энэ төмрөөрөө яах гэж буйг тааж цөхөөд байх зүйлгүй.Дунайн сургуулийн (XVI зууны эхэн) мастер Белльгамбын модон өнгөт сийлбэр дээрх зурагтай найруулгын хувьд төстэй.
Фландрид 1554 онд бүтээгдсэн уран бүтээл дээр Агатаг мах шөлтэй дүрслэхээс гадна хөлийг нь нүцгэлсэн байна.
XVI зууны италийн зураг дээр хөх татаж чангаах багажийг нарийвчлал сайтай харуулж. Энэ багаж IV зууны зурагнууд дээр (1-р хэсэг) ч тааралдаж байсан.
XVII зууны эхэн үеийн италийн уран зурагт Караваджогийн нөлөө их байв. Эрс тэс өнгө, гэрэл сүүдрийн контраст, зүрх шимшрүүлсэн сюжет. Энэ бүгд кавараджог дагагч зураачид болох Джованни Бальоне, Антонио Ваккаро нарын доорх зурагнуудад бий. Эхнийх дээр Агатаг тамалж эхэлж байна, 2 дахь зурган дээр яргалуулсан бүсгүй харанхуй гянданд хоригдож байна.
Фламанд сургуулийн нэр нь үл мэдэгдэх зураачийн (XVII зуун) зураг. Агуу Рубенсийн нөлөө фламанд зураачидад маш их байсныг тод томруун, мах шөлтэй дүрсэлсэн бие хаанаас ажиглаж болно.Джованни Биливерти (1576-1644)-гийн зурагнаас гэгээн Петр Агатагийн шархыг аниулахаас гадна хөхийг нь сэргээн засварласныг харж болно. Силикон?
Сонирхолтой нь, XVII зууны хоёр дахь хагасаас Агатаг дүүжлээстэй дүрслэхээ байж эхлэв. Одоо түүнийг мод, баганд уяатайгаар дүрсэлж эхлэв.
Венецийн зураач Джованни Батиста Тьепологийн Лендинарын сүмд зориулсан 1755 оны зургийг сонгодог уран бүтээл гэж хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Дээрх зураг Тьепологийн энэ сэдвээр бүтээсэн 2 дахь уран бүтээл юм. Өмнөх зураг нь энэ:
Үүгээр сицили арлаас гаралтай бүсгүйг тарчлааж буй зурагнуудын гоё хэсэг дуусна. Дараа дараачийн уран бүтээлүүд Тьепологийн зурганд дарагдна.
Мариано Росси
Гюстав Моро
Хэнийх нь тодорхой бус уран бүтээлүүд
Мэдээж хэрэг, энд гэгээн Агатаг дүрсэлсэн хар мянган уран бүтээлүүдийн багахан хэсэг нь д нийтлэгдсэн. Тэрбээр орчин цагт хөхний рак өвчнөөр өвчилсөн бүсгүйчүүдийн сахиус болж.
Нийтлэлийн нэр «Minne di Santa Agata» гэж байгаа биз? «Гэгээн Агатагийн хөх» гэж орчуулагдна. Ийм нэртэй итали зоог ч бий.Эх сурвалж: http://www.liveinternet.ru/users/2010239/post121497931/
Ингэхэд, Дорноговьд төстэй хэлбэртэй зүйл байсныг саналаа.
11 February 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment