«Legenda aurea» (Алтан домог)-т итгэвэл Агата (235-251) нь Сицили арлын катанийн угсааны язгууртан гэр бүлээс гаралтай бүсгүй байж. Загалмайлуусныхаа дараа тэрбээр Христэд зориулсан хайрандаа автаж онгон биеэ хадгалж үлдэхээр хатуу шийджээ. Түүний гоо үзэсгэлэн Ромын засгийг тус нутагт төлөөлөгч Квицианы анхааралд өртөхгүй байж чадсангүй. Гэвч түүний хөөцөлдлөгө «idee fixe»-дээ автсан Агатад нөлөөлсөнгүй.
Яг энэ цаг үед христийн шашин Ромын их эзэнт гүрнээр тахал шиг тархаж, өвчлүүлж байна гэж үзсэн император Деций энэхүү шашинд итгэгчидийг шахаж хавчих нь эхэлжээ. Үндсэндээ Деций тиран Нероны үйл хэргийг үргэлжлүүлсэн. Квинциан эзэн хааны зарлиг дагуу сицилийн христ шашинтнуудыг шүтлэгээсээ татгалзахыг шаардаж, зөвшөөрөөгүй нөхдийг баривчилж, заримыг нь цаазалж эхлэв.
Хамгийн түрүүнд баривчлагсад дунд нутгийн амбан захирагчийг үл тоомсорлосон Агата багтжээ. Квинциан дахиж түүнд санал тавив. Агата энэ удаа ч татгалзаад зогсохгүй итгэл үнэмшилээсээ ухрахгүйгээ мэдэгдэв. 2 удаа татгалзсаныхаа хариуд бүсгүй 2 шатлалтай цаазлуулах ял сонсов. Эхэлж түүний хөхийг нь огтолсон байна. Тэгээд ямар ч асаргаа сувилал үзүүлэлгүй хорионд байлгав. Дээр дурьдсан домогт хоригдож буй бүсгүй дээр энэ үйл явдал өрнөхөөс 200 жилийн өмнө цаазлуулсан гэгээн Петр/Симон ирсэн гэдэг. Тэрбээр хөөрхий Агатаг анагааж эдгээсэн боловч Квицианд энэ процесс огт таалагдсангүй. Маргааш нь үерхэлдээ үнэнч бүсгүйн толгойг нь авч цаазалжээ. Энэ удаад ямар ч Петр Агатад тусалж чадаагүй тул 16-хан настай залуухан тэрбээр тэнгэрт халив. Он тоолол 251 оны 2-р сарын 5-ыг зааж байв.
Агатаг өөрийг нь яргалсан багаж төхөөрөмжийн (хавч, хайч г.м.) хамт дүрслэх нь нэг ёсны уламжлал болжээ.
Мөн тасдуулсан мөөмөө тавган дээр барьсан төрх нь их. Ийм байдлаар түүнийг Франсиско Сурбаран, Бернардино Луини, Лоренцо Липпи, Николо де Симоне, Джованни Кариани, Гвидо Каньяччи болон хар мянган нэр нь үл мэдэгдэх зураачид дүрсэлжээ.
Тавган дээр ( . )( . )-өө байрлуулсан Агатагийн зарим зурагнаас.
Франсиско Сурбаран
Бернардино Луини
Лоренцо Липпи
Николо де Симоне
Джованни Кариани
Гвидо Каньяччи
Нэр нь үл мэдэгдэх зураачидын уран бүтээлүүд
Агатагийн тамлуулахын өмнөх мөчийг дүрсэлсэн Феличе Рипосо Фичереллигийн зураг эротик өнгө аясаараа бусдаас ялгарна.
Бүсгүйг яргалж буй процессыг харуулсан уран бүтээлүүд ихээ их. XIII-XV зууны сүм дугануудын ханыг ийм төрлийн уран бүтээлээр харамгүй чимсэн байдаг. Уран бүтээлчид яргалах процессыг сайн мэддэг байсных уу, эсвэл уран фантази нь хөгжсөнийх үү, бүү мэд, их л үнэмшилтэй дүрсэлж дэ.
XV зуунаас эхэлж Агата янз бүрийн судар номын хуудсыг чимж эхэлнэ. Түүний амьдрал, үхэл, Алтан домгийн тухай бүтээл цөөнгүй туурвигдаж байсныг дурдах нь зөв. Ийм бүтээл туурвиж буй зураачид ч тэр, сүүлд нь зургийг харах хүмүүст ч тэр тухайн үед төдийлөн олдоод байхааргүй нүцгэн шахуу бүсгүйн биеийг зурах (зураачид), харах (уншигчид) ховорхон боломж олдсон нь тэр.
Бүсгүйг бүсэлхийнээс дээш хувцасгүй, баганд хүлээтэйгээр зурдаг байсныг анзаарсан байх. Мөн гараас нь юм уу үснээс нь загалмай дүрстэй зүйлээс дүүжилсэн зурагнууд таарна. Яргалах гол зэмсэг нь дээр дурьдсанчилан хайч, хавчаар боловч өөр хувилбарууд бас бий бий.
Сэргэн мандалтын үеийн Италийн уран бүтээлүүд дунд Себастьяно дель Пьомбогийн зураг онцгой сайхан болсныг хүлээн зөвшөөрхөөс аргагүй. Джорджо Вазари өөрийн номонд энэ уран бүтээлийн талаар "Арагоны кардиналд зориулж тэрбээр гэгээн Агатагийн нүцгэн төрхийг дүрсэлсэн гайхалтай сайхан зураг зурж чадсан" гэсэн байдаг.
Үргэлжлэл бий.
10 February 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
Сонирхолтой түүх байна баяралалаа
ReplyDelete