Хэвтээ тэмдэг тэмдэглэгээ, зарим гэрлэн дохионы үйл ажиллагаа ерөөсөө болохгүй байна. Шинэчилж туршиж үзээд нөхцөл байдал дээрдэхгүй бол тэр дор нь хуучин хэвэнд нь буцаах хэрэгтэйг ойлгомоор юм. Тодорхой жишээнүүд:
1. Хороолол. Ахуйн үйлчилгээний зөрлөгө. Бичилрүү эргэсэн замыг эргүүлж 1 урсгалтай болгоод, тэнд хөдөлгөөнд тус биш ус болж буй гэрлэн дохионуудыг авч хаях хэрэгтэй.
2. Баруун 4 зам. Хороололоос уруудаад очно - нэг эгнээ л төврүү, 2 нь эгц, 1 нь яахав баруун гар тийш. Хотын төврүү эргэж буй машины тоо тээврийн прокурорлуу явж буйгаас 2 дахин их, тэгэхэд урсгалыг нь 2 дахин нарийн болгосноор хөдөлгөөн багадаа 4 дахин саатна. Хэвтээ тэмдэглэгээнд өөрчлөлт оруулж зүүн гар тийш 2 эгнээнээс эргэдэг болгох нь зүйтэй.
3. Гэсэрээс Тасганы овооруу өгсөөд уулзварт хүрлээ. Хэдийгээр 2 эгнээ зурагдсан боловч 3 эгнээгээр л уулзвар нэвтэрцгээдэг. 3 эгнээ зураас зураад аль, багтахаар байгаа.
4. Хэнд ч хэрэггүй газар гэрлэн дохио зоож яах гэсэн юм? Монгол 3-р сургуулийн өмнөх дохион дээр жолооч нар зогсож хүүхэд зам гаргадаг гэж үү? Хүүхэд бодсон юм бол газар доогуурах гарц барь, багш нар нь зам дээгүүр гүйсэн нөхдийн чихийг зулгаана биз.
yaaaaaaaaaaaag zuv.Bas
ReplyDelete--- Bumbguruus 4n zam oroxod tavisan gerlen doxiog tsagiin xuviartai bolgovol taarna ajil tarax uyeer jinxene gamshig boldog.
--- Tedy s ix delguur yavax zam ugluu l gaigui bdg busad bux uyed zugeer ..ck
Daanch shiidver gardag xun ni gerlen doxio uusexees umnu uyiin, uyee unguruusun xun bxiimdaa.
Бас 25р эмийн сангийн уулзвар дээр зоосон 4 замын уулзварын программаар зохицуулдаг гэрэлээ 3 замын уулзварынх болгох хэрэгтэй
ReplyDelete