14 July 2009

Мэдээлэл хуваалцна уу

Автомашин эзэмшигч түмнээс асуух зүйл гарлаа. Машиндаа нэг сайн ээлж хийхгүй бол ер нь нэг л бишээ. Салонд хөгжимтэй зэргэцээд бөөн дуу шуу, түжигнээн. Тэрэг минь салж унахнуу гэсэн бодол өөрийн эрхгүй төрөөд байна.
Солих шаардлагатай болон хийгдэх зүйлс гэвэл:
1. 4 амортизатор шинэчилэх (пүрш уярсан бол хамт солигдоно).
2. Моторын урд лаап (лапа) сэтэрсэн, солих хэрэгтэй.
3. Хурдны хайрцагний болон м
оторын тосыг (шүүртэй цуг) солих.
4. Тормозны шингэнийг солих юм уу нэмээд, улмаар хий авах.
5. Накладка-нууд дугараад байгаа, сольж л таарах байх.
6. Тэнхлэгийн тохиргоо хийх.
7. Таван бул саяхан солигдсон боловч дахиад дугараад эхэлчих шиг боллоо. Үзүүлээд, шаардлагатай бол бас л солино.

Би явах эд ангитай холбоотой сэлбэгийг Техникийн (Да хүрээ) захын дэргэд байрладаг нэг газраас авдаг, тэнд нь солиулдаг. Харин тос тосолгоог бол хороололын Esso-гоор хийлгэдэг.

Асуух зүйл гэвэл: Хурдан шуурхай, баталгаатай үйлдчилдэг ямар газар хаана байна? Та нар хаагуур үйлчүүлдэг вэ? Сэтгэл ханамж? Аль болох олон газраар явалгүй нэг дор үйлчлүүлмээр байна. Сэлбэг, үйлчилгээ нь тэнгэрт хадсан үнэтэй бол нууугаад яахав, надад тохирохгүй.

Машины загвар: 96 оны Toyota Sprinter.

5 comments:

  1. Хөгшин нь ер нь бол найдвартай газар машинаа янзлуулах болон ээлж хийлгэхийг зорьдог, ихэвчлэн модны 2-ын Доктор-д очдог доо, үнэ нь бусад газартай харьцуулахад ямарыг мэдэхгүй юм. Сая 10-нд Nissan Xtrail авсан. Тэгэж байгаад түүнийгээ тэнд очиж оношлуулна даа, санаснаас хуучин Cresta-аа зарна шүү, авах хүн байвал мэдэж байгаарай, 5 саяас доош буулгахгүй, буулгана гэвэл зарахгүй, ахиж тийм машин тийм үнээр авч чадахгүй шүү дээ.

    Ууганаа

    ReplyDelete
  2. би болхоор 1-р хорооллын Мастер Плаза ордог. Тэндэхийн оношлогоочин ах Япон машин сайн мэддэггийн. Засвар нь жоохон үнэтэй талдаа. Тэнд оношлуулчаад өөр газар юмаа янзлуулж болох байх

    ReplyDelete
  3. Za daa ihenh zasvarchid, onoshlogchid hudlaa shaadgiim doo. Bi neg l hund uzuuldeg bolson. Sain medne, zasna. Unee zugeer l tohirchihdog yum. Baahan hund uzuulsen yumnuud ni zugeer l bna lee. Uuruu l medej dee!

    ReplyDelete
  4. yor n bol ali boloh tonog tohooromj saintai gazar ochson n l deer sanagddiim. orchin uyeiin mashiniig zugeer nuden barimjaagaar zasah gedeg n odoo medeej utgaggui zuil.mashinaa haraad zasuulah sonirholtoi humuust jishee n omsgood oruuldag huvtas ch yadaj manaid bhgui bhaa keke

    ReplyDelete
  5. 3 дахь comment үлдээсэн хүн наад хүнийхээ утас, нэрийг өгнө үү. Залгаад үзье.

    ReplyDelete