Жуулчидад зориулж нутгийн иргэд 2 урц бариад, хажууд нь худалдаа наймаа эрхэлж байв. Жинхэнэ цаатангуудыг бүр Ринчинлхүмбэ орж байж харах байх. Энэ найзууд яахав, аж амьдрал нь нэг иймэрхүү байдаг юм шүү гэсэн ойлголтыг төрүүлэх юм да. Урцанд нэг гар мэргэлж буй сураг дуулдсан, мэдээж төлбөртэй. Цаа буга хөөрхөн амьтан юм, жижигхэн. Туранхай эцэнхий ч юм шиг. Үр төлийг нь янзага гэхгүй тугал гэчих гээд хэцүү юм билээ.
Энд гар дээрээс худалдаа наймаа сайн явагдаж байв. Зохион байгуулагч бололтой дуу чанга нэг гар зургийн аппарат болгоноос 3, видео камераас 10 мянгын хураамж авсан.
Энд гар дээрээс худалдаа наймаа сайн явагдаж байв. Зохион байгуулагч бололтой дуу чанга нэг гар зургийн аппарат болгоноос 3, видео камераас 10 мянгын хураамж авсан.
No comments:
Post a Comment