Эрдэнэт оролгүй хэдэн жил сар өнгөрсөн юм бүү мэд. Лав сүүлийн 5 жил очоогүй. Цэвэрхэн гоё хот байсан, одоо ч хэвээрээ байна. Монгол орос ахан дүүсийн хайр энд бүрэн утгаараа мэдрэгдэж байна. Бидний ганц саалийн үнээ болсон үйлдвэр минь энд байгааг хотын нэр илтгэнэ.
Гэрэлтүүлгийн тухай товч:
Хуучны неон гэрлэн чимэглэлүүд байшингуудын буланг чимсэн хэвээр. Асдаг эсэхийг нь мэдэж чадсангүй, харамсалтай нь. Харин одоо болтол эдгээрийг хуу татаад хаячихаагүй хотын захиргаанд - respect.
Орчин үеийн кварц гэрэлтүүлгэ тал бүрт гэрэл өгдөг бололтой. Хүний гар дор байрласан эдгээр прожекторуудыг хэнч оролдохгүй, өөд нь татахгүй байгаа нь манай орны хувьд сонин үзэгдэл.УБ-аас Эрдэнэт ялгарч буй наад захын факт - энэ гэрэлтүүлгийн шонгийн бүх чийдэн нь бүтэн юм. Ийм хийцтэй шонгууд төв гудамжийн дагуу цөөнгүй байрлана.
Гэрэлтүүлгийн сэдвийн төгсгөлд - Эрдэнэт зочид буудлын өрөөний гэрэл. Өнгөний сонголт нь Microsoft компаний сурталчилгаа ч юм шиг.Замын хөдөлгөөний тухай:
Мэдээж баруун гар талын замын хөдөлгөөнтэй, хэ-хэ. Бүх тэмдэглэгээ, тэмдэгнүүд шинэ гэлтэй, өнгө үзэмж сайн.
Энгийн гэрлэн дохио энгийн бус хүний төрхтэй таарна. Аль аль нь үеэ элээж буй.
Секундын тоолууртай гэрлэн дохио ч байна. Гайхамшиг: "жолооч, 20 сек. хүлээ" гэж хэлээд байна шүү дэ. Явган хүний гарц тэмдэг нь Бээжингийн хувилбарыг бага зэрэг санагдуулна. Цэвэрхэн хот, яриа юу байхав. Баталгаа - хотоос гардаг цэг дээр хүртэл хогийн сав бахархалтайгаар сүндэрлэнэ.

No comments:
Post a Comment