Хэдэн өдрийн өмнө байгууллагын архивын материалыг Үндэсний архивын газарт тушаасан юм. Аппаратаа орхисон тул гар утсаар дарсан. Зурагнуудын чанар мэдээж тааруухан. Гаднах төв хаалга дээр соёмбо байрладаг юм байна.Дээр үеийн барилга гэдгийг чулуун шат нь илтгэнэ. Булангууд нь илэгдээд дугуйрчихсан.
2 давхарт ширээний теннис тоглож болно. Суугаа ажилтай ажилчиддаа удирдлага нь санаа тавьж буйн тод илрэл.Коридорт хяналтын камер намайг ажиглана.
- Улсын нууц бичиг цаас халааслах гэсэн нөхөр биш биз чи?
- Үгүй, тэр чинь би би
Хадгаламжийн санд 300 гаруй хавтас материал тушаав.Тэдгээрийг дугаарынх нь дагуу тавиур дээр өрнө. "Үхлийн архив" кино хальт санаанд оров. Коридор болон шатны дагуух хананд янз бүрийн зураг, сонирхолтой бичиг баримтын хуулбарууд жаазанд өлгөөтэй. 56 оны ажилчидын зураг ч тааралдна.1945.10.20-ний Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын хүснэгт ч өлгөөтэй. Харин галын дохионы товч нь хөгийн эд байна. Бөөн ханз. Цэргийн архивын товч хажууд нь урлагийн бүтээл.

No comments:
Post a Comment