22 July 2009

Гар утасны хөгжил

Сүүлийн хэдэн жил хамгийн хурдацтай хөгжиж буй техникийн нэг - гар утас. Аажим бидний амьдралаас тэмдэглэлийн дэвтэр, бугуйн цаг, сэрүүлэг, радио хүлээн авагч, секундомер, тооны машин, пейджер зэргийг бараг бүрэн шахсан байгаа. Удахгүй аудио тоглуулагч, GPS навигатор, зөөврийн зурагт, видео утас зэргийг шахаж дуусах байх. Савангийн хайрцаг ангилалд багтах зургийн аппаратуудыг ч сайн шахаж байна. Гар утаснуудын камер нь нэг стандарт болоод, угсардаг иймэрхүү дурангууд гардаг л юм бол савангийн хайрцагнууд цөм авсанд орно.

No comments:

Post a Comment