Өнгөрсөн 7 хоногт ажил дээр орой сууж байтал messenger-ээр нэг залуу хандсан юм. Та нарын адил энэхүү блогийг уншигч. 2-3 үг солилцоод танилцав. Надтай нас ойролцоо, хувийн секторт хүчээ сорьж буй гэнэ. Арте нэртэй ресторан ажиллуулдаг, намайг ирээрэй гэж урив. Сайтаас нь тухайн газар манайхаас холгүй байрладгийг мэдэж аваад өнөө орой ороод гарлаа. Намуухан, гоё газар угтсан. Засал чимэглэл, үйлчлэгчдийн харьцаа нь ч таалагдсан. Харин хоолны мах нь хатуу (уг нь сээрний мах зөөлөн байдаг да) байна билээ, нуугаад яахав. Зургийг машинаар ухарч байхдаа дарсан болохоор нэг тиймэрхүү:Уншигчидад: Энэ мэдээлэл сурталчилгаа биш. Хүн уриад байхад очихгүй бол муухай. Нөгөө талаас, эзэнтэй нь уулзсан бол монголчуудын нийтлэг зочиломтгой зангийн дагуу би дайлуулж цайлуулах магадлал өндөр. Ачийг ачаар, магтсан мэдээ бичихгүй бол болохгүй. Ийм өрнөл бас ч нээх сайхан эд биш байх. Аль аль маань санаандгүйгээр, өөрийн эрхгүй нэг нэгэндээ цаасан малгай өмсүүлчихэж байгаа юм шүү дэ, нэг ёсны.
Тусгайлан Д-д: Уулзаагүй гарсанд уучлаарай хө, урьсанд баярласан шүү. Хажуугаар asuult.net футболкатай явж харагдсан. Харин одоохондоо миний тусалж чадах зүйл - танайхыг сурталчилаагүй ч гэлээ маргааш гэхэд Арте-г мэдэх хүний тоо ядаж 50-р нэмэгднэ.
P.S: Яагаад би хүн таниад, өөрөө танигдаагүй байдаг билээ? Яг зөв. Нэг нь yahoo дээр өөрийн зургаа тавьсан, нөгөө нь (буюу би) ондоо зурагтай.
Эцэст нь, ажиллаж, хийж бүтээж буй хамт олонд амжилт ерөөх нь зөв.

Zochilsond bayarlalaa
ReplyDeleteZygeer :)
ReplyDeletenadaa bol Arte mash ig taalgaddag. uneheer gaihaltai uilchilgeetei gazar. odoo bol Arte-g medku hun bhgu blguudee bodvol. tohijilt uilchilgeenii baidal hool bugd l taalagdsan. unenee hgelehed ingej shuumjleh gd bui bdal chin taalagdsangu. busad gazartaa ulgerv shijeee dajgu gazruudiin neg gej bodoj bn.
ReplyDeleteulger jisheee***
ReplyDelete