02 July 2009

Замын тухай

Урд шөнө 23 цагт гэртээ ирлээ. Явахдаа 22-ын товчоо дээр миль-ээ тэглээд гарсан. Өнөөдөр өглөө гаражаас гаргахад 250 зааж байв. Заалт бүтэн эргэсэн гэхээр 1250 яваад ирж. Машины тоос шороо цадигаа алдсан, одоо өдрийн унднаар угаалгахаас.1. Лүнгийн засмал 70 орчим км тавигдаж, бусад нь нунтаг гурил шиг шороо.
2. Дашинчилэнгийн зам эвдэрч гэмтсэн зүйлгүй, толь шиг хэвээрээ.

3. Сум хоорондын зам - хог. Аль зам нь хааш хүргэхийг хүнээс л асуухгүй бол ямар ч заалт, тэмдэг тэмдэглэгээ байхгүй.
Буцахдаа Хайрханаас буруу гараад золтой л Булган, Эрдэнэт орчихсонгүй. Явж байтал мотоциклтой 2 залуу дохиж зогсоогоод, тарваганы боодог зарах гээд. Зам асуутал Булган аймгийн Сайхан сумын нутагт орж ирсэн байсан. 30-аад км алдсан. Аль ч аймагт айраг гараагүй байна. Харин тарвага элбэгшиж.

1 comment:

  1. За сайн явж ирсэн үү. Хөдөө тэгээд зуншлага хэр байна даа. Сонин хачин бичээрэй :D

    ReplyDelete