Миний хувьд наадам нь ач холбогдлоороо шинэ жилийн дараа ордог. Айраг цагаа гарсан зуны дэлгэр цагт болдог болохоор ч тэр үү дуртай баярын нэг. Наадмын тухай бодол:
Бөх. Үндэсний бөх - үзүүштэй сайхан спорт боловч найраа хэмээх зүйл гутаасаар хэдэн 10 жил өнгөрлөө. Сая л гэхэд Гантогтох, Доржсамбуу нар тавын даваанд хамгийн түрүүнд унаад өгөх юм. Та нар итгэж байна уу? Би - үгүй. Тунаж үлдээд цол авч буйд нь итгэдэг.
Морь. Морьдоо Хүй долоон худагт уралдуулдаг болсноор будлиан гарахаа байсан нь амжилт юм шүү. Сүүлийн үед зарим улс жаахан хөлжөөд, мөнгөжөөд ирэхлээрээ л морь уядаг, хаа хамаагүй гар манлай уяач болдог болж. Энэ бол буруу.
Сур харваа. Огт сонирходоггүй. Нэг тэмцээн болоод л өнгөрдөг. Тэрч байтуугай нэг ч манлай харваачийн нэрийг мэдэхгүй. Харин байны дэргэд зогсож буй улсын зоригийг үнэлдэг. Онуулвал хэцүү байх.
Цагдаа. Энэ жил төрийн цагдаа segway унаж гангарав. Мотоцикл авч өгөхгүй дэ. За яахав, татвар төлөгчийн хувьд "буянаар болог" гэе. Гэр хороололоор segway унаад эргүүлээ хийх нь мэдээж үлгэр. Баяр ёслолоор гадныханд харуулах гэж цөөн хэдийг авсан байх хөөрхий.
Хуушуур. Цагаан сараар буузнаас бултах арга үгүй. Харин наадмаар заавал хуушуур чихэх алба байхгүй. Би л лав гэртээ мах чанаж юм уу шарж иддэг.
Төв цэнгэлдэх. Очиж хэдэн зураг дарвал дарах л юм. Миний хувьд гэртээ баярлах нь илүү тав тухтай байдаг.
Энэ жилийн хувьд:
11-нд буюу өчигдөр: хамаатан садангаараа амралтанд очиж амарсан.
12-нд буюу өнөөдөр: эцэг эх дээрээ зочилсон.
13-нд буюу маргааш: зуслан дээрээ амарна.
Ер нь сумын наадмыг очиж үзэх нь бараг дээр юм шиг. Бөх нь найраагүй. Уяач нар нь нутгийн иргэд. Хуушуурны мах нь баталгаатай :-)
Сайхан наадаарай, зон олон.
UPD 2009.07.12 19:55Бөхийн дүрэм гэж зүйл ер нь байна уу? Энэ засуул гэсэн балай юмнуудыг цол дуудуулаад л талбайгаас шууд гаргах хэрэгтэй. Яг гоё мэх хийж байхад нь дундуур нь ороод байдаг чинь юу гэсэн үг вэ?! Мөнхбаатар, Өсөхөө 2 барилдаж байна.

haha. manaihnii unasan n segway bish bn leeshdee. arai oor urd ah nariin hiisen ed shig haragdaj baian lee dee. seway chin dugui deeree segway geed bichigtei baidag shig sanagdahiin, dugui n arai l oor haragdsan daa. jijighen :)
ReplyDelete