06 December 2008

Тосол

Шүдээ эмчлүүлчихээд машиныхаа тосолыг (antifreeze ч гэх) солиулахаар Esso-3 орлоо. Есөн шидийн үйлдвэрлэгчдийн янз бүрийн үнэтэй тосолууд байснаас харж байгаад "Аляска"-г (хойлог гарууд Аляsкa гэж бичих ямар шаардлага байсан юм бол?) сонголоо. Шошго дээр ямар ямар автоүйлдвэрлэгч компаниудын шаардлагад нийцсэн нь байдаг юм байна.Бас "Chelsea Чукотский" гэдэг тосол байдаг юм байна. Нэр дээр анализ хийвэл:
Chelsea - Роман Абрамович - Чукотка гэсэн энгийн холбоос ажиглагдна.
Бүх техникийн шингэний шошгоны доод буланд шар квадрат дотор хар хэрээс байдгийг ажиглалаа. Бичиг нь: harmful, опасно для жизни, аминд аюултай. Бодвол, ямар нэг хүнд гарыг уухаас сэргийлсэн бололтой.

No comments:

Post a Comment