10 June 2016

Тараалт

Баабарыг би төдийлөн таалдаггүй, гэхдээ сайн нийтлэгч гэж үздэг. Түүхийн холбогдолтой зарим нийтлэл нь өрөөсгөлдүү, мөн найз зарим нийтлэлдээ хошин өнгө, ёжлол нэмэх гээд жаахан оновчгүй юм бичсэн байдаг. Тэгсэн ч гэлээ Баабарыг унших хэрэгтэй.
Сая мань эр гоё хэлж: 2008 онд олсноо тараасан, 2012 онд зээлж тараасан, одоо байхгүйгээ тараагаад эхэллээ.
Энэ чигээрээ үргэлжилбэл улс орноо л тараагаад дуусна. Тэр хувьцаа бол цэвэр санал худалдаж авах гэсэн арга ядарсан оролдлого.
За тэгээд төгсгөлд нь өнөөдрийн хувьд олж харсан хамгийн гоё зураг:
 Хэн гэдэг нөхөр юм бол до энэ, зайлуул, хэ-хэ-хэ.

No comments:

Post a Comment