07 June 2016

Эрүүл мэндийн салбарын тухай

Өөрийгөө эмчлэх гэж оролдох нь аюултай үзэгдэл. Би энд эрүүл мэнддээ анхаарах тухай яриагүй шүү найзууд. Хүн зөгийн балтай ус уух, гүйлтээр хичээллэх, тогтмол иж бүрэн шинжилгээнд хамрагдах нь өөрийнх нь сонголт. Зөв ч амьдралын хэв маяг. Харин нэгэнт өвдсөн бол өөрөө өөрийгөө оношилж, бие дааж эмчилгээ хийвэл яавч сайнаар төгсөхгүй. Боломж байгаа бол эмчид ханд. Эмчид хандана гэдэг нь нэг өдөр ижил мэргэжлийн олон эмчээр тойрч эмчилгээ бичүүлчихээд, өөрт аль таалагдсаныг нь хий гэсэн үг биш. Эмч болгон ондоо, ажлын арга барил нь ч ялгаатай. Тиймээс эмчилгээ нь өөр байж болно. Гэхдээ эмчийн бичсэн зүйл тус болдоггүй юмаа гэхэд хор болохгүй. Товчхондоо - интернэтээс юм олж уншчихаад өөр дээрээ дебилтэж туршивдаа л гэж анхааруулаад байгаа юм. 
Манай эрүүл мэндийн салбарыг өнөөдөр өндөрт байна гэж хэлэхэд бэрх. Засаг төр олон жил энэ салбарыг урсгалаар нь явуулж байгаа гэж хувьдаа дүгнэдэг. Аажуухан эрүүл мэнд бизнес болсоор өнөөдөр их хэмжээний хөрөнгө эргэлддэг сектор болчихоод байна. Нөгөө талаас чанарыг нь авч үзвэл клиникийн хэдэн том эмнэлэг, хувийн эмнэлгүүд л суурь бааз, боловсон хүчин сайтай. Сум орон нутагт чадалтай боловсон хүчин байлаа гэхнээ материаллаг бааз нь байнга дутагддаг нь нууц биш.
Засгаас иргэддээ тавьдаг хараа хяналт сул болохоор хэн дуртай нь өөрийгөө оношлоод, улмаар эмчлээд, цаашлаад янз бүрийн эмчилгээний арга барилын тухай үнэн худал бураад, анагаахын зарим салбарыг далд ортол нь муулах (манайхны элэг эмчилнэ гэж юу байхав!) юмуу хий магтаад (манайхан нүдний давхраа янзын хийдэг болж!) явж байдаг. 
Мөн өнжөөд л шинжилгээ өгч, эмчийг ноолоод байх бололцоо хэн бүхэнд нээлттэй. Өөрөөсөө эм тариа гаргахгүй л бол өвчин зовлонгоосоо бүрэн ангижирдаггүй болохоор жилийн хагасыг эмнэлэгт өнгөрөөдөг хүмүүс ч байдаг. Тэгээд л нэг оноштой эмчилгээ хийлгээд яваад байдаг - нөгөөх нь эргэж сэдрээд цикл нь давтагддаг. Бусад оронд болохоор квот, дараалал, тариф зэрэг "хүнд суртал" их. Гэхдээ нэгэнт эмчилгээ хийлгэх шаардлага гарсан бол түүнийг нь сайн хийдэг. Тиймээс манай иргэд аль эмнэлэгт хэвтвэл зүгэр вэ гэж толгойгоо гашилгадаг бол хөгжилтэй улсад иргэд нь эмнэлэгт нээх их хэвтэж барилгүй явсаар урт насалдаг.

No comments:

Post a Comment